ДЭМБ: Дэлхий нийтийн онцгой байдал зарлалаа

2020 оны 1 сарын 312020-01-31
ДЭМБ: Дэлхий нийтийн онцгой байдал зарлалаа

 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Монголын цагаар өнөөдөр үүрийн 05 цагийн орчимд шуурхай хуралдаан хийж Хятад улсад дэлгэрч, бусад оронд тархаж байгаа коронавирусын халдварт өвчний тархалтыг "Дэлхий Нийтийн Онцгой Байдал" (Global Health Emergency of International Concern) гэж зарлалаа. CNN халдварт өвчний улмаас нас барсан хүний тоо 212 гэж мэдээлсэн байна.


Эрсдэлийн энэ түвшинг зарласнаар улс орнууд эрүүл ахуйн хяналтын дэглэмээ чангатгаж олон улсын нислэгээ зогсоох, төмөр замын харилцааг зогсоох, хилийн боомтуудаа хаах зэрэг арга хэмжээг авч болно гэжээ.
ДЭМБ-ын захирал Тедрос Аданом Гебреисус, "Бидний хамгийн их санаа зовж байгаа асуудал бол эрүүлийг хамгаалах тогтолцоо нь сул байгаа улс орнуудад энэхүү халдварт өвчлөл тархах вий гэдэг асуудал юм." гэж хэлжээ.

Одоогоор дэлхийн 21 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс 16 нь Азийн орнууд байгаа юм. Манай хөрш залгаа БНХАУ-ын 31 мужид буюу бүхэлдээ халдвар дэгджээ.
Эх сурвалж: New York Times; Reuters.

Ямар нөхцөлд Дэлхий нийтийн онцгой байдал зарладаг вэ?

"Олон улсын түвшинд тархсан халдварын улмаас хүн ардын эрүүл мэнд эрсдэлд орох онцгой нөхцөл байдал"-ыг Дэлхий Нийтийн Онцгой байдал (ДНОБ) гэж үздэг юм байна.
Мэдээж хэрэг өнгөрсөн хугацаанд ДЭМБ болон бусад байгууллагаас гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлэгт үндэслэн улс орнууд үндэсний түвшинд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа.
Одоо ДНОБ зарласан нөхцөлд:

- Олон улсын хооронд иргэдийн зорчин явах хөдөлгөөнийг хязгаарлах;
- Хилийн боомтууд дээрх үзлэг хяналтаа улам чангатгах;
- Шаардлагатай гэж үзвэл олон улсын түвшинд халдварын тархалтыг хязгаарлахад чиглэгдсэн арга хэмжээг санхүүжүүлэхийн тулд хөрөнгө босгох эрх нээгдэх юм байна.
ДНОБ нь Хятад улстай хил залгаж байгаа улс орнуудад илүү өндөр сонор сэрэмжтэй байх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг улам сайжруулах шаардлагатай болно.

Санал болгох

ОХУ Монгол Улсыг ШХАБ-ын гишүүн болохыг дэмжинэ гэлээ

Хэрвээ Монгол Улс ШХАБ (Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага)-ын жинхэнэ гишүүн болох шийдвэр гаргавал Орос улс дэмжихэд бэлэн байгааг Москвагийн албаны эх сурвалж илэрхийлжээ.

2 өдрийн өмнө
Германы мах боловсруулах үйлдвэрийн 730 ажилчнаас халдвар илэрчээ

ХБНГУ-ын мах боловсруулах салбарт 200 мянга орчим хүн ажилладаг бөгөөд тэдний дунд Зүүн Европын ажилчид их байдаг бөгөөд тэд олноороо нэг байранд амьдардаг байна. 

16 өдрийн өмнө
АНУ-д байгаа монгол иргэд суулт хийж байна

АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын төлөөлөл Вашингтон хотын элчин сайдын яамны гадна тайван суулт хийж байна. Тэдний виз дууссанаас гадна мөнгөгүй, орон байргүй болжээ.

18 өдрийн өмнө
Энэ сард Москвад РОБОТ АЖИЛТНУУДТАЙ KFC үүдээ нээнэ

Бэлэн болсон захиалгыг робот тусгай шүүгээнүүдэд дугаарын дагуу байрлуулах юм байна. Мөн захиалагчийн царайг таних систем бүхий уг шүүгээ хэрэглэгчийг дөхөж ирэхэд автоматаар онгойх аж.

19 өдрийн өмнө