Орон нутагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай, тасралтгүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүллээ

2020 оны 1 сарын 312020-01-31
Орон нутагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай, тасралтгүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүллээ


Улсын хэмжээнд орон нутаг дахь зарим засаг захиргааны нэгжийн түвшинд хүн амын нягтаршил нэмэгдэж, иргэдийн болон төрийн бус байгууллагын төвлөрөл, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт эрчимтэй явагдаж байна. 

Зарим аймаг, сумдад эрүүгийн хэргийн нөхцөл байдал хүндэрч, цагдаа шүүх, прокурорын байгууллагын салбар нэгжүүд нэмж байгуулагдаж байгаагийн зэрэгцээ тухайн бүс нутагт иргэн, захиргаа, зөрчил, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүртээмжтэй хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Дээрх нөхцөл байдлаас үүдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ХЗДХЯ-тай зөвшилцсөний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай тасралтгүй зохион байгуулахаар Налайх, Багануур дүүрэг, Сэлэнгэ аймгийн Сайхан сумдын шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийг хэлтэс болгон үйл ажиллагааг нь өргөтгөн зохион байгуулсан.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд Өмнөговь аймаг дахь Ханбогд, Завхан аймгийн  Тосонцэнгэл суманд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс шинээр байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлээд байна.

Дээрх хэлтсүүдийн хэмжээнд иргэний шийдвэр гүйцэтгэх тойргийг томсгож, шийдвэр гүйцэтгэгчдийг нэмж томилсноос гадна ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байна. 

Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн барилга нь 480кв, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн барилга нь хоёр давхар, нийтдээ 432кв метр талбайтай контор, цагдан хорих байр бүхий барилгыг дотоодын хөрөнгөөр барьж ашиглалтад орууллаа. Эдгээр барилга нь цагдан хоригдогчийн эрхийг хангах, олон улсын жишиг стандартад нийцсэн бүтээн байгуулалт болсон юм.
 

Санал болгох

Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

13 цагийн өмнө
Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Хот хоорондын хөдөлгөөнийг  хязгаарласантай холбогдуулан хулгайн замаар гарч яваад цасанд сууж, төөрөх зэргээр хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг алдагдуулахгүй байхыг анхааруулж байна

3 өдрийн өмнө