Windows 7 үйлдлийн системийн шинэчлэлийг зогсоолоо

2020 оны 2 сарын 52020-02-05
Windows 7 үйлдлийн системийн шинэчлэлийг зогсоолоо

 

Микрософт компаниас Windows 7 үйлдлийн системийн анхны хувилбарыг гаргаснаас хойш арваад жилийн дараа буюу 2020 оны 1 сарын 14-ний өдрөөс программ хангамж, аюулгүй байдлын шинэчлэл, засварыг зогсоож байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр үйлдвэрлэгч байгууллагын хувьд уг бүтээгдэхүүнд илэрсэн асуудал, шинээр олдсон эмзэг байдлыг арилгах техникийн дэмжлэг үзүүлэхээ зогсоох юм.

Windows 7 үйлдлийн системийн дэлгэцэнд 1 дүгээр сарын 15-ны өдрөөс Windows 10 үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар руу шилжихийг анхааруулсан мэдэгдэл гарч эхэлсэн ба хортой код, цахим халдлагад өртөхөөс сэргийлэн Windows 10 руу шилжих нь хамгийн аюулгүй алхам болохыг зөвлөж байна. Микрософт компани 2016 оны 7 дугаар сарын 29-нийг хүртэл Windows 10-ыг үнэгүй олгож байсан бол харин одоо уг үйлдлийн системийг эсхүл шинэ компьютер худалдаж авахыг уриалж байна.

Google компаниас Windows 7 дээрх Google chrome хөтчийг 2021 оны 7 дугаар сарын 15-ныг хүртэл дэмжихээ мэдэгдсэн ба үүнийг дагаад Микрософт компаниас мөн адил хугацаанд Microsoft Edge хөтчийн шинэчлэлтийг өгөх бөгөөд үйлдлийн системээ шинэ хувилбар руу шилжүүлэх хугацаа олгож байгаа юм.

Үйлдлийн системээ шинэчлэхэд тодорхой хугацаа шаардлагатай албан байгууллага, хэрэглэгчдийн хувьд ESU /Extended Security Updates/ буюу өргөтгөсөн аюулгүй байдлын шинэчлэл программыг төлбөр (Жишээ нь: Windows 7 рго хувилбарын хувьд эхний жилд 50 ам.доллар, дараагийн жилд 100 ам.доллар, сүүлийн жилд 200 ам.доллар) төлж ашиглах боломжтой ба энэ нь хугацаа дууссанаас хойш 3 жилийн хугацаанд шинэ функц, дизайны өөрчлөлт бус зөвхөн аюулгүй байдлын шинэчлэлтийг өгдөг.

Windows үйлдлийн систем нь зах зээлийн 77 хувийг эзэлдэг, үүний 26 хувь буюу нэг тэрбум орчим хүн Windows 7 ашигладаг ба Windows 10-ийг сайшаадаггүй бөгөөд шинэчлэл зогссон үеэс Linux үйлдлийн систем рүү шилжих хандлага ажиглагдаж байна.

Дээрх систем шинэчлэх аргуудаас сонгон хэрэгжүүлж ашиглаж буй компьютер тоног төхөөрөмжийн үйлдлийн системийн аюулгүй байдлыг хангаж, хувийн болон албаны нууц мэдээллээ хамгаалахыг зөвлөж байна.

Санал болгох

Олон улсын чанар, стандартын тэмцээнд үндэсний брэндүүд тэргүүллээ

Монголын ууган үйлдвэрийн нэг АПУ ХК-ийн бүтээгдэхүүнүүд олон улсын чанар, стандарт, амталгааны “Eurasia Spirits Drinks” тэмцээнээс тэргүүн байрын шагнал хүртэж, үндэсний чанартай брэнд гэдгээ дахин нотоллоо.

10 өдрийн өмнө
Windows 7 үйлдлийн системийн шинэчлэлийг зогсоолоо

Google компаниас Windows 7 дээрх Google chrome хөтчийг 2021 оны 7 дугаар сарын 15-ныг хүртэл дэмжихээ мэдэгдсэн ба үүнийг дагаад Микрософт компаниас мөн адил хугацаанд Microsoft Edge хөтчийн шинэчлэлтийг өгөх бөгөөд үйлдлийн системээ шинэ хувилбар руу шилжүүлэх хугацаа олгож байгаа юм.

19 өдрийн өмнө
Сар шинийн баяраараа сая нэгжтэй болцгооё

1 сая нэгжтэй болох бодит бөгөөд өргөн боломж таны гарт байгаа. Картын ард байрлах QR кодыг уншуулан дата болон 1 САЯ хүртэлх нэгжийн урамшууллаа аваарай.

1 сарын өмнө
“Түгжирдэггүй” машин

Төрийн үйлчилгээ авахдаа “Тэмдэгтийн хураамжаа банкинд тушаагаад ир” гэх үг сонсоод гэдрэг эргэсэн өдөр танд тохиож л байсан биз. Тэгвэл Шүүхийн Ерөнхий зөвлөл иргэдийн банкинд оочерлох цаг завыг хэмнэж “түгжирдэггүй” машиныг шүүн таслах үйл ажиллагаанд нэвтрүүлээд даруй сар гаруйн хугацаа өнгөрчээ.

2 сарын өмнө