Нэг айлын гурван охин цоожтой гэрт түлэгдэж нас баржээ

15
2020 оны 2 сарын 62020-02-06
Нэг айлын гурван охин цоожтой гэрт түлэгдэж нас баржээ

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Их сургуулийн 4 дүгээр гудамжинд орших байлын бага насны 3 хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан байна.


Дуудлага өчигдөр 17:19 цагт шуурхай удирдлагын төвд очжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 17:30 цагт очсон байна. Гэр дотор таван настай охин Я, дөрвөн настай охин А, ой зургаан сартай охин Ц нар нас барсан байжээ.

Тэдний цогцсыг Яаралтай түргэн тусламжийн төвөөс аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хүргэсэн байна.

Охидын ээж Ч нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат бөгөөд 2019 оны 9 дүгээр сараас Дархан-Уул аймгийн Дархан суманд гэр бүлээрээ түр ирж, иргэн Г-ын эзэмшлийн 4 өрөө байрны 1 өрөөг түрээслэж амьдарч байсан.

Ажлын хэсэг тухайн айлд очиход угаалтуурын хэсэг бөглөрч хэрэглээний халуун ус хальж /шалнаас 2.5 см/ гоожсон байдалтай. Хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай орох боломжгүй байсныг аюулгүй болгож, цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнтэй хамт орсон. Цагдаагийн болон прокурорын байгууллагаас ослын газарт үзлэг хийгдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газар мэдээлэв.

"Дархан-Уул аймгийн тавдугаар цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг эмэгтэй байжээ. Тус цэцэрлэгийн эрхлэгч Дэлгэрсайхан хорио цээрийн үед багш нараа цуглуулсан бөгөөд үйлчлэгч эмэгтэй хүүхдүүдээ цоожлоод явсан хойгуур паар нь задарч хүүхдүүд нь шалзарч нас барсан" гэж Багшийн цалин нэмүүлэх түр хороо ТББ-ын тэргүүн Ц.Мөнхтуяа мэдээлж байна. Тэрээр өнөөдөр БСШУСЯ-нд шаардлага хүргүүлэхээр очсон бөгөөд ярьж буй зарим зүйл нь улстөржсөн өнгө аястай байв.

 

 

 

Санал болгох

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барив

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.09.25) Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өргөн барив.

3 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2020 оны заах аргын цугларалтын нээлтэд оролцож, үг хэлэв.

3 өдрийн өмнө
СЕХ: Орон нутгийн сонгуулийн санал авах цаг богиноссон гэдгийг анхаарах хэрэгтэй

Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ.

3 өдрийн өмнө
У.Хүрэлсүх: Цэргийн алба бол эр хүн, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллаж, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв.

3 өдрийн өмнө