Хамгийн олон баримт хэвлэсэн ААН, иргэдэд талархал гардуулав

2020 оны 2 сарын 72020-02-07
Хамгийн олон баримт хэвлэсэн ААН, иргэдэд талархал гардуулав

Өнөөдөр Сангийн яаманд 2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж, олгосон иргэн, аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд танилцуулж, талархал гардуулах үйл ажиллагаа боллоо. Арга хэмжээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон ТЕГ-ын дарга Б.Заяабал, СЯ-ны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн, ГТСМТТ УҮГ-ын захирал Т.Батбилэг, ТЕГ-ын ТОГ-ын дарга Д.Цогтжаргал нар оролцож талархал гардуулаа.

2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж, олгосон бизнес эрхлэгч иргэнээр Ц.Рэгзэдмаа, З.Цогтсүрэн, Н.Энхтунгалаг, А.Ариунбилэг, Т.Цэрэндулам, М.Эрдэнэчимэг, Р.Уранчимэг, Ц.Энхбат, М.Мандахбаяр, Д.Ганболд нар, аж ахуйн нэгжээр Мобиком корпораци ХХК, Номинтав трейд ХХК, Юнител ХХК, Ник ХХК, Петростар ХХК, Монос-Улаанбаатар ХХК, Миний дэлгүүр ХХК, Моннидер ХХК, Алтанжолоо трейд ХХК, Сэнтрал экспресс Си Ви Эс  ХХК-иуд тус тус шалгарлаа. Мөн энэ жилээс үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэсэн “Үндэсний үйлдвэрлэгч” компанийг тусгайлан тодруулахад Сүү ХХК-ийн хамт олон шалгарсан байна. Жагсаалтад 2018 онтой харьцуулахад 2019 онд хэвлэсэн төлбөрийн баримтын өсөлтөөр  Сиркл Чейн ХХК-ийн хамт олон тодорчээ.

Санал болгох

Гадаадаас 6898 ажилтан оруулж ирэх Засгийн газрын тогтоол гарчээ

Дээрх 164 дүгээр тогтоолын хүрээнд мөн есөн байгууллагын 1948 гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнг 2020 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлжээ. Тогтоолын хавсралтад зааснаар:

3 өдрийн өмнө
Таван сая төгрөгийн дөрвөн азтан тодорлоо

Нийслэл Улаанбаатар хотоос нийт 22496 хүн азтан болсон байна.

2 сарын өмнө
Ноолуурын үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 61.5 мянган төгрөг байна

2020 оны дөрөвдүгээр сард цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ Сүхбаатар аймагт хамгийн их буюу 61.5 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 35.5 мянган төгрөг байна.

2 сарын өмнө
Д.Занданбат: Аудитаар 9 их наяд 57 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой таван асуудал хэлэлцэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

2 сарын өмнө