Ариун цэврийн өрөөгөө төлбөргүй ашиглуулах захирамж гаргалаа

6
2020 оны 2 сарын 122020-02-12
Ариун цэврийн өрөөгөө төлбөргүй ашиглуулах захирамж гаргалаа

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр бүх нийтэд хандан уриалга гаргаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжинд томуу, томуу төст өвчин болон коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засах болон хог хаягдлаар орчноо бохирдуулахгүй байх. Мөн нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагууд 50 м хүртэлх газрын цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэх, ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэг болгожээ.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан иргэнд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад даалгажээ.

 

Санал болгох

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт голомт үүссэн тул маргааш ажиллахгүй

​ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд удаа дараа халдварыг эерэг тохиолдол бүртгэгдэж, голомт болсон тул маргааш ажиллахгүй болсноо мэдэгдлээ. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийх юм байна. Ажилтнууд болон иргэдийг нэвтрүүлэхгүй, гүйцэтгэх хуудас болон өргөдөл гомдлыг цахим хаяг, шуудангаар хүлээн авна гэлээ.  ​

6 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан сонгуулийн хороодыг татан буулгалаа

Сонгуулийн ерөнхий хороо 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 61.1-д заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн сонгогчдын тоонд үндэслэн УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн саналын хуудасны тоо, загварыг баталж, батлагдсан тоо, загвараар хэвлүүлэхээр шийдвэрлэв.

6 цагийн өмнө
“И-Монголиа” системийг хөгжүүлэхэд Эстони улс дэмжлэг үзүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Керсти Кальюлайдтай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Цахим үндэстэн болох, төрийн үйлчилгээг цахимжуулахаар “И-Монголиа” систем хөгжүүлэхэд эстонийн тал дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, энэ чиглэлээр улам идэвхтэй хамтран ажиллах нь зүйтэй гэж үздэгээ хэлэв.

9 цагийн өмнө
Вьетнамтай худалдаа, хөрөнгө оруулалт, тээврийн нөхцөлийг сайжруулах талаар санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фуктай уулзлаа.

9 цагийн өмнө