Завханы Ойгон нууранд 10 айлын 143 үхэр живснийг гаргаж байна

4
2020 оны 2 сарын 122020-02-12
Завханы Ойгон нууранд 10 айлын 143 үхэр живснийг гаргаж байна

 

Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн нутгаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-16-нд салхи 16-17 м/с хүрч, цасаар шуурсан. Шуурганы улмаас 10 айлын 143 үхэр Ойгон нуур руу туугдан, нуурын мөс цөмөрч живсэн.

Сумын Засаг даргын нэгдүгээр сарын 31-ний өдрийн албан бичгээр үхрийн сэг зэмийг татан гаргах ажлыг эхлүүлээд байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан 16 алба хаагч, 3 автомашин, Цагдаагийн газрын 2 алба хаагч, 1 автомашин, Байгаль орчин аялал жуулчлалын газрын 4 ажилтан, 1 автомашин,  тус сумын Засаг даргын Тамгын газрын 34 ажилтан, 5 автомашин, орон нутгийн 10 иргэн, 5 автомашин, нийт 66 хүн,15 автомашинтай  нэгдүгээр сарын 11-ний өдрийн 09:00-17:30 цагийн хооронд 5 бүлэгт хуваагдан 40 цооног гарган 44 үхрийн сэг зэмийг татан гаргасан. Мөсний зузаан 40-80 см байна. Өнөөдөр дээрх ажлыг дахин 09:00 цагаас дахин эхлүүлээд байна.

Санал болгох

Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

14 цагийн өмнө
Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Хот хоорондын хөдөлгөөнийг  хязгаарласантай холбогдуулан хулгайн замаар гарч яваад цасанд сууж, төөрөх зэргээр хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг алдагдуулахгүй байхыг анхааруулж байна

3 өдрийн өмнө