Говь-Алтайд өнгөрсөн шөнө 4.7 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

2020 оны 2 сарын 122020-02-12
Говь-Алтайд өнгөрсөн шөнө 4.7 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

 

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн Ямаан-Ус гэдэг газар чичирхийлэл мэдрэгдсэн байна. Энэ тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Газар хөдлөлт өнгөрсөн шөнө 02:02 цагийн үед болсон байна. 

Ямаан ус нь сумын төвөөс 30 км-т байдаг газар бөгөөд газар хөдлөлтийн хүч 4.7 магнитуд байжээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын  Засаг даргын Тамгын газрын дарга Б.Буянзаяагаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Он гарсаар Увс аймгийн Цагаанхайрхан, Завхан сум, Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Булган аймгийн Могод сумын нутаг дэвсгэрт 3-4 магнитуд хүчтэй газар хөдлөөд байгаа юм.

Санал болгох

Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

13 цагийн өмнө
Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Хот хоорондын хөдөлгөөнийг  хязгаарласантай холбогдуулан хулгайн замаар гарч яваад цасанд сууж, төөрөх зэргээр хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг алдагдуулахгүй байхыг анхааруулж байна

3 өдрийн өмнө