Замын-Үүд: Галт тэргэнд халуурсан зорчигчтой хамт ирсэн 105 хүнийг тусгаарлалаа

1
2020 оны 2 сарын 122020-02-12
Замын-Үүд: Галт тэргэнд халуурсан зорчигчтой хамт ирсэн 105 хүнийг тусгаарлалаа

 

Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр Замын-Үүд боомтоор өчигдөр 20:00 цагийн орчимд халдварт өвчний сэжигтэй зорчигч орж ирсэнийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаар илрүүлэн, холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч түр тусгаарлаад байна.

Тэрээр БНХАУ-ын Сэчуан мужид 14 хоног туршлага судалсан гэх өгүүлэмжтэй, 37.4 хэмийн халуунтай байжээ.

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд боомтод хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус галт тэргээр зорчиж явсан зорчигч, төмөр замын ажилтан нийт 105 хүнийг галт тэргэнд нь түр тусгаарлан, хамгаалалтад аваад байна.

Хилээр нэвтрэх хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд, уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд 01.22-02.04 хооронд автозамаар нэвтэрсэн 6131 зорчигч, төмөр замаар нэвтэрсэн 1787 зорчигчид нарийвчилсан хяналт, тандалт хийж, 463 ачааны машин, зорчигч тээврийн 859 автомашинд ариутгал халдваргүйтгэл хийжээ.

Мөн БНХАУ-ын Эрээн хотоос 5 өдөр 29 автобусаар 1780 монгол иргэдийг татан авах үеэр нарийвчилсан үзлэг хяналт хийж, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд ариутгал халдваргүйтгэл хийж нэвтрүүлсэн байна. Тус боомтын хувьд гол ачааллын үеийг амжилттай даван туулсан бөгөөд цаашид хязгаарлалтын хугацаанд хил дээрх байгууллага, баг бүрэлдэхүүнээрээ ажиллах бүрэн боломжтой, бэлэн байдлын нөөц, нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, ариутгалийн 3-4 хоногийн нөөцтэй, тоног төхөөрөмж дутмаг, хуучирсан зэрэг асуудлууд байгаа аж. Боомтын шинэчлэлтэй холбоотойгоор Замын-Үүд боомт түр горимоор ажиллаж байгаа бөгөөд ариутгалын пункт, тусгаарлах байрыг буулгасан тул түр байр бэлтгэн ажиллаж байна.

Санал болгох

Хулгана жилд эрүүл мэндийн хувьд хүйтэн, бадгана өвчин гарах магадлалтай

Гандантэгчэнлин хийдийн хувраг зурхайч Д.Цогтбаатараас “Цагаан хулгана” жилийн ерөнхий төлөвийн тухай ярилцлаа.

2 өдрийн өмнө
Теле хичээлийн энэ долоо хоногийн хуваарь

Монголын уламжлалт цагаан сар тохиох тул бүх хичээлийг монгол хэл, өв соёл, уламжлал, зан заншил, ахуй амьдралтай холбоотой хичээлүүд орно.

3 өдрийн өмнө