Баян-Өлгий аймагт шинэ төрлийн коронавирусийн сэжигтэй байж болзошгүй тохиолдол илэрсэн тул аймгийн Засаг даргын захирамжаар хязгаарлалт хийжээ.
Тодруулбал, уг иргэний шинжилгээний хариу гартал захуудын үйл ажиллагааг зогсоож, баар ресторан, кафе, караокэ, сүм, хийдүүдийн үйл ажиллагааг ч гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоосон байна.