Коронавирусээс сэргийлж Гандантэгчинлэн зэрэг хийдэд засал, ном уншихгүй

19
2020 оны 2 сарын 122020-02-12
Коронавирусээс сэргийлж Гандантэгчинлэн зэрэг хийдэд засал, ном уншихгүй

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шашны байгууллагад олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах талаар мэдэгдэл хүргүүлжээ.

Энэ талаараа тус газраас өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Засгийн газраас коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, кинотеатр, үзвэр үйлчилгээний газрын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авсан.

Гандан болон бусад хийд, бусад шашны байгууллагуудад сүсэгтнүүд олноороо цугладаг тул ийнхүү хориг арга хэмжээ аваад байгаа юм. 

Санал болгох

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.

1 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Цахимаар золголт хийхийг уриалж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярын мэндчилгээ

1 өдрийн өмнө
Н.Батсүмбэрэл Засаг дарга, Т.Аюурсайхан дүүргийн МАН-ын хорооны дарга болов

Нийслэлийн Засаг дарга өнөөдөр Б/34 тоот захирамж гаргаж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол Ардын намын бүлгийн дарга  Н.Батсүмбэрэлийг оронд нь томиллоо.

3 өдрийн өмнө
Тариачдад 21 тэрбум 576 сая төгрөгийн урамшууллаас олгож эхэллээ

Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А63 дугаар тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон дотоодын гурилын үйлдвэрүүдэд 2019 оны ургацаас стандартын шаардлага хангасан 230,4 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 759 иргэн, хуулийн этгээдэд 21,476,225,900 /хорин нэгэн тэрбум дөрвөн зуун далан зургаан сая хоёр зуун хорин тавин мянга есөн зуу/-н төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэв.

3 өдрийн өмнө