Ж.Батзандан: Гурав, дөрвөн жилийн өмнөх ярианы эвлүүлэг

4
2020 оны 2 сарын 122020-02-12
Ж.Батзандан: Гурав, дөрвөн жилийн өмнөх ярианы эвлүүлэг


УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ж.Батзандан гишүүн хятадуудтай уулзаж линценз наймаалцсан гэх бичлэг сошиал орчинд тархсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Амарсайхан гэдэг Засаг даргыг Батзандан авчирч уулзсан мэтээр яриад байгаа юм. Би хотын дарга Амарсайхан гэдэг хүнтэй нэг ч удаа хоол идээгүй. 

МАНАН мафи бүлэглэл 3, 4 жилийн өмнөөс миний гар утсыг тагнаж чагнадгийг энэ үйл явдал нотоллоо. 

МАНАН мафи айхдаа над руу дайрсан үйлдэл хийж байна. Би МАНАН-ийн том хулгайг зогсоож, том гомдоож байсан хүн юм. МАНАН-г би үргэлж гомдоож, Монголоо би үргэлж баярлуулна.

УИХ-ын даргын захирамжийн дагуу УИХ-ын дөрвөн гишүүн Монгол- Өвөрмонголын экспод оролцохоор явсан. Өвөрмонгол- Монголын компаниудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бид олон улсын экспод оролцсон. Нууц бичлэг, утасны бичлэг задлах замаар ШИНЭ намын нэр хүндийг унагаах боломжгүй.

Шударга иргэдийн утсыг чагнадаг МАНАН бүлэглэлтэй тэмцэнэ” гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд “Бид шударга ёсны том эвсэл. МАНАН дагжин чичирч байна. Энэнд зориулж маш аймшигтай гүйцэтгэх ажиллагааны бичлэгүүдээ эвлүүлж аймшигтай зохиолыг дэлгэлээ.

Бид хоёрыг яриад байгаа юм шиг зориуд миний зургийг тавьж дэлгэсэн. Тэр утасны яриа бол гурван жилийн өмнөх яриа. Тэр үед бид хоёр бие биенээ танидаггүй байсан.

Тэр ярианд хүмүүсийн нэрний тоглоом хийж байгаа юм. Амарсайхан гэж туслах залуу бий. Аюулгүй гэж нэртэй залуу бас байдаг. Амарсайхантай Аюулгүй уулзаад гэж ярьсан хэсэг бий. Амарсайхан гэдэг нь хотын дарга ч юм шиг. Гэх мэт ийм бөөлжис цутгамаар эвлүүлэг тараасан. Тэнд үнэн юм юу ч байхгүй. 

Гурван жилийн өмнө Монгол - Хятадын том экспо болсон. Монголын мянга мянга ААН, УИХ-ын гишүүд Хөх хотод очсон. Тэнд бидний үүрэг Монголын компаниудыг Өвөрмонголын компаниудтай зуучилж өгөх ийм л томилолттой бид явсан. Тэр үед болсон яриануудыг өнөөдөр болсон мэтээр ойлгуулж, тагнаж чагнасан бичлэгүүдээ эвлүүлээд цацсан.

Гэхдээ бид ямар ч байдлаар уучлалт гуйж, эвгүй байдалд ороод байх юм байхгүй. Наад чинь зүгээр онигоо байна. Бид нар амьдрах болно, та нарыг ялах болно” гэв.

Санал болгох

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.

1 өдрийн өмнө
У.Хүрэлсүх: Цахимаар золголт хийхийг уриалж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярын мэндчилгээ

3 өдрийн өмнө
Н.Батсүмбэрэл Засаг дарга, Т.Аюурсайхан дүүргийн МАН-ын хорооны дарга болов

Нийслэлийн Засаг дарга өнөөдөр Б/34 тоот захирамж гаргаж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол Ардын намын бүлгийн дарга  Н.Батсүмбэрэлийг оронд нь томиллоо.

4 өдрийн өмнө
Тариачдад 21 тэрбум 576 сая төгрөгийн урамшууллаас олгож эхэллээ

Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А63 дугаар тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон дотоодын гурилын үйлдвэрүүдэд 2019 оны ургацаас стандартын шаардлага хангасан 230,4 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 759 иргэн, хуулийн этгээдэд 21,476,225,900 /хорин нэгэн тэрбум дөрвөн зуун далан зургаан сая хоёр зуун хорин тавин мянга есөн зуу/-н төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэв.

4 өдрийн өмнө