Цагаан сартай холбоотой Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Засгийн газар дэмжжээ

1
2020 оны 2 сарын 122020-02-12
Цагаан сартай холбоотой Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Засгийн газар дэмжжээ


Ерөнхийлөгч Х.Баттулга цагаан сар болон коронавирусийн халдвартай холбоотой асуудлаар Зарлиг гаргахаар Засгийн газрын санал авахаар төслөө хүргүүлснийг Засгийн газар дэмжжээ. Гэхдээ  Ерөнхийлөгчийн зарлиг албажаагүй тул яг ямар зарлиг гарах нь тодорхойгүй байна.

Энэ талаар ЗГМХОНХХ-ын дарга Ц.Ганзориг "Засгийн газар короновирустэй холбоотой асуудлаар хурал бүр дээрээ онцгойлон ярьж байгаа.

Засгийн газраас Цагаан сарыг шууд хорих хуулийн зохицуулалт хүндрэлтэй бөгөөд хэцүү. Онцгой байдлын тухай хуулиар Ерөнхийлөгч онц байдал зарлаж, УИХ-ын чуулганаар 3 хоногт хэлэлцэж олны хөл хорио тогтоох замаар Цагаан сар буюу уламжлалт баярын хөл хөдөлгөөнийг цагдаа, цэргийн хатуу хяналтаар зогсоох л боломжтой. Энэ бол шийдэл биш.

Иймд Засгийн газар, Улсын онцгой комиссоос бөхийн барилдаан, төрийн золголт, нутгийн зөвлөлүүдийн, байгууллагуудын гээд өргөн цар хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрүүдийг гаргасан.

Харин иргэддээ зөвхөн гэр бүлийн хүрээндээ аль болох цомхон тэмдэглэх, айл хэсэхгүй байж, өөрийгөө болон бусдынхаа аюулгүй байдлыг хамгаалахыг Засгийн газрын зүгээс урьлчилан сэргийлэхэд уриалсаар байна.

Жич: Засгийн газрын хуралдаанаар одоо өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлэн бэлэн байдлын зэрэг тогтоох тухай хэлэлцэх гэж байна.

Харин Цагаан сарын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгох тухай хэлэлцээгүй, ийм санал огт гаргаагүй болно" гэжээ.

Санал болгох

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.

1 өдрийн өмнө
У.Хүрэлсүх: Цахимаар золголт хийхийг уриалж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярын мэндчилгээ

3 өдрийн өмнө
Н.Батсүмбэрэл Засаг дарга, Т.Аюурсайхан дүүргийн МАН-ын хорооны дарга болов

Нийслэлийн Засаг дарга өнөөдөр Б/34 тоот захирамж гаргаж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол Ардын намын бүлгийн дарга  Н.Батсүмбэрэлийг оронд нь томиллоо.

4 өдрийн өмнө
Тариачдад 21 тэрбум 576 сая төгрөгийн урамшууллаас олгож эхэллээ

Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А63 дугаар тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон дотоодын гурилын үйлдвэрүүдэд 2019 оны ургацаас стандартын шаардлага хангасан 230,4 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 759 иргэн, хуулийн этгээдэд 21,476,225,900 /хорин нэгэн тэрбум дөрвөн зуун далан зургаан сая хоёр зуун хорин тавин мянга есөн зуу/-н төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэв.

4 өдрийн өмнө