Гандантэгчэнлин хийд коронавирусын эсрэг ТУСГАЙ ҮРЭЛ тараана

68
2020 оны 2 сарын 132020-02-13
Гандантэгчэнлин хийд коронавирусын эсрэг ТУСГАЙ ҮРЭЛ тараана


Шинэ коронавирусын халдвараас сэргийлэхийн тулд Гандантэгчэнлин хийд өдөр бүр ном хурж байгаа бөгөөд тусгайлан үрэл бэлдэж ард иргэдэд тараах гэнэ.

Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн гадаад харилцааны ажилтан Э.Баасантогтох  News.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Энэ айхтар өвчнөөс сүсэгтэн олноо сэргийлэхийн тулд манай гандан өдөр болгон шахуу ном хурж байгаа. Мөн Манал, Лүйжин, ерөөлийн номуудыг дацангууд хувааж авч хурсан. Маргаашаас эхлээд манай гандангаас тусгайлан бэлтгэж хийсэн үрлийг ард түмэндээ тараана. Уг үрлийг биедээ зүүснээр маш ач тустай юм. Үрэлд есөн төрлийн эмийн түүхий эд орсноос гадна номын хүч шингээж аравнайлсан учраас элдэв өвчин, зовлон, хэл амнаас сэргийлэх зэрэг олон ач тустай. Үрэлийг улаан утсанд ороож зүүхээс гадна энгэртээ ойр байлгаж үрлийн үнэр нь өөрт аль болох үнэртэж байхаар зүүнэ. Үрэлийн үнэр тархаж байгаа газарт элдэв вирусийг устгах ач холбогдолтой. Эхний ээлжид эмч нартаа тараана" хэмээжээ.

Түүний ярилцлагыг унших бол ЭНД дарна уу

Санал болгох

Сиднейгээс 216 иргэн эх орондоо ирнэ

Өнөөдөр хуваарийн дагуу 21:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана.

3 өдрийн өмнө
Тодруулга: Байрны төлбөрийг өгөхгүй гээгүй, ирэх долоо хоногт ТУЗ-ийн хурал дээр хэлэлцэнэ

МҮИС өнгөрсөн жилийн дотуур байрны төлбөрийн зохих хэмжээг одоог хүртэл буцааж олгоогүй байгаа юм.

3 өдрийн өмнө
Нийт 313 тохиолдлоос 303 тохиолдол эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

3 өдрийн өмнө
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг  өөрт ойр цэгээс авах боломжтой боллоо

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ сарын сарын 28-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, Мишээл, Драгон/ -өөс үзүүлэхээр боллоо.

3 өдрийн өмнө