Ц.Сандуйгийн цагдан хорих хугацааг сунгажээ

2020 оны 2 сарын 132020-02-13
Ц.Сандуйгийн цагдан хорих хугацааг сунгажээ


Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хорих таслан шийдвэрлэх хугацааг сунгах саналыг 2020 оны хоёрдугаар сарын 11-ны өдөр ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцлээ. 

Улмаар хэргийн ээдрээ төвөгтэй байдал, шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгчдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ц.Сандуйгийн цагдан хорих хугацааг 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэв. А.Ганбаатарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг хэлэлцэх явцад өмгөөлөгч Э.Хашчулуун, Б.Мэргэн, М.Ариунболд нар тус шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс татгалзсан тул асуудлыг дахин хэлэлцэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулав. 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
 

Санал болгох

Хулгана жилд эрүүл мэндийн хувьд хүйтэн, бадгана өвчин гарах магадлалтай

Гандантэгчэнлин хийдийн хувраг зурхайч Д.Цогтбаатараас “Цагаан хулгана” жилийн ерөнхий төлөвийн тухай ярилцлаа.

2 өдрийн өмнө
Теле хичээлийн энэ долоо хоногийн хуваарь

Монголын уламжлалт цагаан сар тохиох тул бүх хичээлийг монгол хэл, өв соёл, уламжлал, зан заншил, ахуй амьдралтай холбоотой хичээлүүд орно.

3 өдрийн өмнө