З.Энхболд: Сонгууль дөхөж байна, юмаа хий дээ гэж Ерөнхийлөгч надад хэлсэн

1
2020 оны 2 сарын 132020-02-13
З.Энхболд: Сонгууль дөхөж байна, юмаа хий дээ гэж Ерөнхийлөгч надад хэлсэн


Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд ажлаа хүлээлгэн өгч байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сонгуульдаа төвлөрөх гээд ажлаа өгч байна. Янз бүрийн цуурхал гараад байгаа учраас албан ёсоор мэдэгдэж байна" гэх товч мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултанд нээлттэй хариуллаа.

Та хаанаас нэр дэвших вэ?

Хаанаас ч нэр дэвшиж магадгүй. Судалгаа хийнэ.

Ардчилсан намд албан тушаал хаших гэж байгаа юм уу?

Би Ардчилсан нам дээр ямар нэг албан тушаал дээр очихгүй. Энэ оноос эхлээд С.Эрдэнэ даргын орон тооны бус зөвлөх болсон. Намынхаа сонгуулийн ажилд ямар нэг байдлаар ажиллана.

Ерөнхийлөгчтэй муудалцсан гэх яриа байна?

Ерөнхийлөгчтэй эв түнжин сайн байгаа. Ерөнхийлөгч сонгууль дөхөж байна, намайг юмаа хий дээ гэсэн.

Таны оронд ЕТГ-ын даргаар хэн очих вэ?

Миний оронд хөлбөмбөгийн холбооны Ө.Шижир ирнэ. Маргаашаас ажилдаа орно.

Санал болгох

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.

1 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Цахимаар золголт хийхийг уриалж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярын мэндчилгээ

1 өдрийн өмнө
Н.Батсүмбэрэл Засаг дарга, Т.Аюурсайхан дүүргийн МАН-ын хорооны дарга болов

Нийслэлийн Засаг дарга өнөөдөр Б/34 тоот захирамж гаргаж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол Ардын намын бүлгийн дарга  Н.Батсүмбэрэлийг оронд нь томиллоо.

3 өдрийн өмнө
Тариачдад 21 тэрбум 576 сая төгрөгийн урамшууллаас олгож эхэллээ

Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А63 дугаар тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон дотоодын гурилын үйлдвэрүүдэд 2019 оны ургацаас стандартын шаардлага хангасан 230,4 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 759 иргэн, хуулийн этгээдэд 21,476,225,900 /хорин нэгэн тэрбум дөрвөн зуун далан зургаан сая хоёр зуун хорин тавин мянга есөн зуу/-н төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэв.

3 өдрийн өмнө