Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг гуравдугаар сарын 05-15-ны өдрүүдэд торгуульгүй бүртгэнэ

2020 оны 2 сарын 102020-02-10
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг гуравдугаар сарын 05-15-ны өдрүүдэд торгуульгүй бүртгэнэ

Цэргийн бүртгэл 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 07-ний өдрүүдийг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж дууслаа. Энэ талаар өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай нар мэдээлэл хийлээ.

Цэргийн бүртгэлд Төрийн албан хаагч 709, хэсгийн ахлагч 1605, нийт 2314 албан хаагч ажиллажээ.

Цэргийн бүртгэл:

Баянгол дүүрэг- 91.8 хувь

Баянзүрх дүүрэг- 97.4 хувь

Сонгинохайрхан дүүрэг- 95.2 хувь

Чингэлтэй дүүрэг- 95.2 хувь

Сүхбаатар дүүрэг- 96.2 хувь

Хан-Уул дүүрэг- 94.6хувь

Налайх дүүрэг- 95.9 хувь

Багануур дүүрэг- 97.6 хувь

Багахангай дүүрэг- 98.3 хувь

Нийслэлээс дэвшүүлсэн “Нэг хот- Нэг стандарт” зорилтын хүрээнд цэргийн бүртгэлийг нэг стандартын дагуу 93.3 хувьтай зохион байгууллаа.

Халдварт өвчин гарч Нийслэлийн Засаг даргын А/108 дугаар захирамжаар хорио тогтоосонтой холбогдуулан цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 05-15-ны өдрүүдэд дүүргийн Цэргийн штабууд торгуульгүй бүртгэнэ гэдгийг албаныхан онцолж хэлсэн юм.

 

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Санал болгох

Алслагдсан дүүрэг, хороодын иргэд хотоос гарахдаа бичиг баримт, тодорхойлолтоо шалгуулна

Туул тосгон, Био комбинат, Өлзийт хороолол, 361-ийн гарам зэрэг газрын оршин суугчдыг хотоос орж гарахад иргэний бичиг баримтын хаяг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хаяг, ажлын газрын үнэмлэх хаяг зэргийг шалгана.

3 өдрийн өмнө
"Санитол" үйлдвэрлэх нөөцийн асуудлыг шийдвэрлэв

Хотын захирагч С.Амарсайхан Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Монхимо" ХХК-ий эмийн үйлдвэрт ажиллалаа.

3 өдрийн өмнө
Нийслэлээс гарах, орох замын хөдөлгөөнийг хаалаа

Нийслэл тойрсон 8 хяналтын цэгт авто замын орох, гарах чиглэлийн хөдөлгөөнийг хаалаа.

3 өдрийн өмнө