Сингапур амны хаалт үнэгүй тараажээ

2020 оны 2 сарын 112020-02-11
Сингапур амны хаалт үнэгүй тараажээ

Бүгд Найрамдах Сингапур Улсад 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн тохиолдол 45 бүртгэгдээд байна. 5,6 сая хүн амтай улс энэхүү тоог аюултай хэмжээнд хүрч байна гэж үзэж байгаа бөгөөд 2 дугаар сарын 7-ноос Өвчний дэгдэлтийн хариу урвалын системийн байдлын хэмжээ (Disease Outbreak Response System Condition-DORSCON Level) – улбар шар түвшинд шилжүүлжээ. Нийт хүн амын 35 хувийг гадаад улсын иргэд эзэлдэг Сингапур Улсын хувьд үүсээд буй шинэ төрлийн коронавирусын халдварт өвчний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар Сингапур дахь Дипломат корпусын төлөөлөгчдөд мэдээлэл өгөв.

Сингапур Улсын хувьд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй хуурамч мэдээлэлд иргэдээ автахгүй байх, Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй албан ёсны мэдээлэл, заавар, зөвлөгөөг дагахыг уриалж байгаа бөгөөд Дипломат төлөөлөгчийн газруудыг мөн өөрийн улсын иргэддээ уриалахыг хүсэлт болгожээ. Өвчний дэгдэлтийн хариу урвалын системийн байдлын хэмжээ (DORSCON Level) “Улбар шар”-д шилжсэнтэй холбогдуулж олон нийтийн дунд үймээн үүсч, дэлгүүрүүдэд хүнсний болон ахуйн хэрэглээний өдөр тутмын бүтээгдэхүүний хомсдол үүссэн нь олон нийтийн хэтрүүлгээс шалтгаалсан зүйл хэмээн тайлбарлаж, эдгээр төрлийн бүтээгдэхүүний нөөц хангалттай байгааг мэдэгдэв. Засгийн газраас өрх бүрт үнэ төлбөргүй тарааж буй амны хаалтыг гадаад улсын иргэд ч авах боломжтой бөгөөд оршин сууж буй албан ёсны хаягийг нотлох аливаа төрлийн баримт бичгээ үзүүлж авах боломжтой юм байна.

 

Санал болгох

ОХУ Монгол Улсыг ШХАБ-ын гишүүн болохыг дэмжинэ гэлээ

Хэрвээ Монгол Улс ШХАБ (Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага)-ын жинхэнэ гишүүн болох шийдвэр гаргавал Орос улс дэмжихэд бэлэн байгааг Москвагийн албаны эх сурвалж илэрхийлжээ.

2 өдрийн өмнө
Германы мах боловсруулах үйлдвэрийн 730 ажилчнаас халдвар илэрчээ

ХБНГУ-ын мах боловсруулах салбарт 200 мянга орчим хүн ажилладаг бөгөөд тэдний дунд Зүүн Европын ажилчид их байдаг бөгөөд тэд олноороо нэг байранд амьдардаг байна. 

16 өдрийн өмнө
АНУ-д байгаа монгол иргэд суулт хийж байна

АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын төлөөлөл Вашингтон хотын элчин сайдын яамны гадна тайван суулт хийж байна. Тэдний виз дууссанаас гадна мөнгөгүй, орон байргүй болжээ.

18 өдрийн өмнө
Энэ сард Москвад РОБОТ АЖИЛТНУУДТАЙ KFC үүдээ нээнэ

Бэлэн болсон захиалгыг робот тусгай шүүгээнүүдэд дугаарын дагуу байрлуулах юм байна. Мөн захиалагчийн царайг таних систем бүхий уг шүүгээ хэрэглэгчийг дөхөж ирэхэд автоматаар онгойх аж.

19 өдрийн өмнө