ОХУ: Коронавирусээр “prank” хийсэн залууд 5 жилийн ял төлөвлөжээ

4
2020 оны 2 сарын 112020-02-11
ОХУ: Коронавирусээр “prank” хийсэн залууд 5 жилийн ял төлөвлөжээ

 

Тажикстаны иргэн Кароматулло Жаборовыг Москвагийн цагдаа нар энэ сарын 8-нд баривчилсан. Тэрээр Москва хотод метрогоор зорчих үедээ коронавирусээр өвчилсөн иргэн болон жүжиглэж, энэ тухай prank бичлэгээ инстаграмд байршуулсан юм.


Жаборовын бичлэгт 29 мянган хүн лайк дарсан хэдий ч “Энэ бол хошигнол биш. Харин нийгмийн дэг журам зөрчсөн танхайрал” гэж Москвагийн метроны ажилтнууд гомдол гаргажээ. “Масктай залуу ханиалгаж байгаад гэнэт татаж унасан. Олон хүн коронавирус туссан байна гээд зугтсан. Цөөн хүн эмч дуудсан. Гэсэн ч эмчийг ирэхээс өмнө тэр залуу инээгээд босч зугтаасан” гэж зорчигчид ярьжээ. Энэ дагуу цагдаагийнхан пранкер эрийг саатуулж, улмаар ОХУ-ын Эрүүгийн хуулийн 213-р нэг дэх хэсэгт зааснаар Кароматулло Джаборовт "нийтийн хэв журмыг ноцтой зөрчсөн, нийгэмд үл хүндэтгэсэн байдлыг илэрхийлсэн" үйлдэлд нь таван жилийн хорих ял төлөвлөжээ.

Тажик эрийн өмгөөлөгч Алексей Попов үйлчлүүлэгчийг нь баривчилсан шүүхийн энэхүү шийдвэрийг давж заалдахаа илэрхийлсэн бөгөөд үйлчлүүлэгчийнхээ энэ удаагийн үйлдлийг инстаграм хуудсан дахь бусад бичлэгээс нь тусад нь авч үзэхгүй байхыг хүсчээ. Учир нь, Кароматулло Жаборовын хийсэн зарим бичлэг эерэг үйлдэлд уриалсан бичлэгүүд байдаг юм байна.

 

Санал болгох

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.

1 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Цахимаар золголт хийхийг уриалж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярын мэндчилгээ

1 өдрийн өмнө
Н.Батсүмбэрэл Засаг дарга, Т.Аюурсайхан дүүргийн МАН-ын хорооны дарга болов

Нийслэлийн Засаг дарга өнөөдөр Б/34 тоот захирамж гаргаж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол Ардын намын бүлгийн дарга  Н.Батсүмбэрэлийг оронд нь томиллоо.

3 өдрийн өмнө
Тариачдад 21 тэрбум 576 сая төгрөгийн урамшууллаас олгож эхэллээ

Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А63 дугаар тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон дотоодын гурилын үйлдвэрүүдэд 2019 оны ургацаас стандартын шаардлага хангасан 230,4 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 759 иргэн, хуулийн этгээдэд 21,476,225,900 /хорин нэгэн тэрбум дөрвөн зуун далан зургаан сая хоёр зуун хорин тавин мянга есөн зуу/-н төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэв.

3 өдрийн өмнө