БНХАУ-д төгссөн залуучууд Ухань хотын эмнэлэгт хандив өргөлөө

1
2020 оны 2 сарын 132020-02-13
БНХАУ-д төгссөн залуучууд Ухань хотын эмнэлэгт хандив өргөлөө

 

Шинэ коронавирус Ухань хотод дэгдсэн энэ үед “Мөнхийн хөрш Энхийн тусламж” хандивын аяныг БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбоо, Уханьд төгсөгчдийн холбоо, БНХАУ дахь Монгол оюутны нэгдсэн холбоо хамтран 2020 оны нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 12-нд зохион байгуулжээ.

Аяны хүрээнд 3000 гаруй хандивлагчаас 22 сая төгрөгийн хандив цугларсныг өнөөдөр Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйд хүлээлгэн өглөө.

Энэ үеэр БНХАУ-д Төгсөгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Артур  “Бидний халуун сэтгэлээр цуглуулсан 22 сая төгрөгийг Ухань хотын эмнэлэгт Элчин сайдын яамаар дамжуулан хандивлаж байна. Энэхүү завшааныг ашиглан Ухань болон Хятадын өнцөг булан бүрт аюулт өвчинтэй тэмцэж, байгаа эмч, сувилагч нарт гүн хүндэтгэл илэрхийлье” гэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй  “Өнөөдөр "Мөнхийн хөрш, Энхийн тусламж" хандивын аяныг зохион байгуулж байгаад би Хятадын иргэдийн өмнөөс болон Элчин сайдын яамны хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархаж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Хятадын ард түмнийг зовох энэ цагт Монгол Улсын төр засаг, олон нийтийн байгууллага, хувь хүмүүс бидэнтэй эв санаа нэгдэн бодит тусламж үзүүлсээр байна. Энэ нь бидний сэтгэлийг маш их хөдөлгөж байна” гэсэн.

Бэлтгэсэн: О.Энхмөрөн

Санал болгох

Нийслэлийн хэмжээнд Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар нар мэдээлэл хийлээ.

33 минутын өмнө
Халдвартай 21 хүн зэрэг эдгэрсэнд баярлаж, ЭМЯ-нд машин бэлэглэжээ

Өнөө өглөө ЭМЯ коронавирусийн дахин нэг тохиолдол нэмэгдсэн тухай мэдээлсэн. Мөн 21 иргэн эдгэрсэн сайхан мэдээ дуулгасан.

1 цагийн өмнө
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын засварыг энэ сард эхлүүлнэ

Баруун аймгуудыг нийслэл хоттой холбодог гол авто замын сүлжээ Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хэсэг болох Хүйтний хөндий-Арвайхээрийн 57.56 километр авто замын их засварын ажлыг энэ сард эхлүүлэх гэж байна

1 цагийн өмнө
Н.Энхбаярын нэхэмжлэлтэй шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо

Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгч талаас шинэ нотлох баримт гаргуулах ЦЕГ-т гаргасан шаардлагыг нэмэгдүүлсэн тул холбогдох ажиллагааг явуулахаар урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа.

1 цагийн өмнө