Хөөн хэлэлцэх хугацаагаар авлигын хэргүүдийг сэргээхэд бэлэн боллоо

2020 оны 2 сарын 142020-02-14
Хөөн хэлэлцэх хугацаагаар авлигын хэргүүдийг сэргээхэд бэлэн боллоо

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан өргөн барьсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг намрын чуулганы төгсгөлд баталсан. Энэхүү хуулиар шинэ Эрүүгийн хууль баталснаас хойш хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон авлигын гэмт хэргүүдийг сэргээн шалгах,  байцаан шийтгэх ажиллагаанд явж байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг царцаах боломжтой гэж Байнгын хорооны дарга Х.Нямбаатар хэлсэн юм.

Шүүх Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн, legalinfo сайтад нийтэлсэн хуулийг хэрэглэдэг. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хувилбарыг Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэжээ. Өөрөөр хэлбэл, хуулийг хэрэгжүүлэх эсэхийг прокурор, шүүхийн байгууллагын үйлдлээс ажиглаж болохоор байна. 

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа

 

1.Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:

1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

1.2.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

1.3.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг арван таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш арван хоёр жил өнгөрсөн;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

1.4.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг арван хоёр жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэнээс хойш хорин жил өнгөрсөн.

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

1.5.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно.

4.Энэ хуульд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг, хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй.

5.Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдэж энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бол тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай адил байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

 

Санал болгох

Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг чөлөөллөө

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга машин дотроо нас барсан байсныг цагдаагийнхан олсон бөгөөд хэргийг нарийвчлан шалгаж байгаа юм.

3 өдрийн өмнө
Салхитын орд тойрсон хахуулийн хэргийг шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо

Жи Пи Эф компанийн хувь эзэмшигч Ш.Мөнгөншагай, Улсын дээд шүүхийн шүүгч асан Ц.Амарсайхан,  УДШ-ийн шүүгч асан Д.Цолмон, УДШ-ийн шүүгч асан Г.Цагаанцоож, СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан Э.Халиунбаяр, ЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Б.Сайханцэцэг нарыг яллагдагчаар татсан гэдэг.

3 өдрийн өмнө
Хөөн хэлэлцэх хугацаагаар авлигын хэргүүдийг сэргээхэд бэлэн боллоо

Шүүх Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн, legalinfo сайтад нийтэлсэн хуулийг хэрэглэдэг. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хувилбарыг Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэжээ.

10 өдрийн өмнө
Дуучин Г.Энэрэлийг хориогүй

Г.Энэрэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогдож цагдаагийн байгууллагад шалгуулж байсан юм.

25 өдрийн өмнө