Валютын хадгаламж 3.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 20.8 хувиар өсчээ

4
2020 оны 2 сарын 182020-02-18

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2020 оны 1 дүгээр сарын эцэст 20.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.9 (4.6%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 667.8 тэрбум төгрөгөөр, валютын хадгаламж 611.5 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2020 оны 1 дүгээр сарын эцэст 837.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 201.4 (19.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Өмнөх оны мөн үеэс төгрөгийн харилцах 105.2 тэрбум төгрөгөөр өсөж, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 127.9 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Image may contain: one or more people

Санал болгох

Ипотекийн зээлийн төлөлтийг түр хугацаагаар хойшлууллаа

Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК болон банкууд хамтран дараах шийдвэрийг гаргажээ.

15 цагийн өмнө
Ч.Улаан: Ноолуураа зарсан малчны дансанд банкнаас шууд мөнгийг шилжүүлнэ

Тус тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн Банкнаас шууд болон арилжааны банкаар дамжуулан олгох үндсэн зээлийн хүү нь 12 хувь байсныг ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид жилийн 3 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн.

20 цагийн өмнө
Дараахь ББСБ-уудын зээлийн шимтгэлийг тэглэж, хүүг бууруулах боломжийг бүрдүүлжээ

БСХС гуравдугаар сарын 31-нд Бөөний зээлийн хүүг 1 /нэг/ нэгжээр бууруулах, Бөөний зээлийн шимтгэлийг 0 /тэг/ хувь болгох (2020 оны 4-р сарын 1-ээс 10-р сарын 1 хүртэл), Бөөний зээлийн үндсэн төлбөрийн хугацаа хэтэрсэн эргэн төлөлтөд алданги тооцохгүй байх (2020 оны 4-р сарын 1-ээс 10-р сарын 1 хүртэл) шийдвэрийг гаргажээ.

2 өдрийн өмнө
НДЕГ Капитал банкны эрх хүлээн авагчийг шүүхэд өгсөн заргаа авлаа

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй “Капитал банк”-ны эрх хүлээн авагчдад холбогдох, тус банкнаас төлбөр авагч нарт олгох дарааллыг үндэслэлгүй тогтоосныг өөрчлүүлэх тухай гомдлыг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.

3 өдрийн өмнө