Нэг метр газрыг 200 төгрөгөөр ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна

2020 оны 2 сарын 182020-02-18
Нэг метр газрыг 200 төгрөгөөр ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна


Шинэ төрлийн вирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд худалдаа үйлчилгээний 10 мянган аж ахуй нэгжид ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байгаа талаар өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх, Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга А.Цэнд-Аюуш, “Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын тэргүүн Н.Баасанжав нар мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Эрсдэл бүхий обьектуудад нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр ариутгал халдваргүйжүүлэлтийг үнэ төлбөргүй хийж байна. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй 37 байгууллагын 160 гаруй ажилчид уртасгасан цагаар худалдааны байгууллагын 1937, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 509, ахуйн үйлчилгээний 1432  цэг болон эрсдэл бүхий 2451 гээд нийт 1290  аж ахуйн нэгж байгууллагад ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна” хэмээн хэллээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх “Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, томоохон зах худалдааны төв, нийтийн тээврийн хэрэгслүүдэд халдваргүйжүүлэхэд  хлор агуулсан бодисыг ашиглаж байна. Иргэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг сайтар ашиглаж, амны хаалтаа зүүж хувийн ариун цэврээ сайтар хангахыг зөвлөж байна” гэв.

Харин шинэ төрлийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд зарим аж ахуйн нэгжүүд ойр орчмын 50 метр хүртэлх газрыг цэвэрлэхгүй байгаагаас үүдэж халдваргүйжүүлэлтийн ажил удааширч байгааг “Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын тэргүүн Н.Баасанжав дуулгалаа. Тэрбээр “Аж ахуйн нэгжүүд их цэвэрлэгээ хийгдсний дараагаар халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэх ёстойг ойлгохгүй байна. Аж ахуйн нэгжүүд албан ёсны  Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн холбооны үнэмлэхтэй хүмүүсээр ариутгалыг хийлгүүлнэ. Захирагчийн ажлын алба тусгай зөвшөөрөлтөй байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд нэг метр газрыг 200 төгрөгөөр ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. Гэтэл зарим нэг ашиг хонжоо хайсан байгууллагууд метр квадратыг 1500 төгрөгөөр халдваргүйжүүлэлт хийж байна” хэмээн хэлэв.

Аж ахуйн нэгж байгууллагуудын ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд нийслэлийн Мэргэжлийн хяналтын 70 гаруй байцаагч хяналт тавьж байгаа аж. Ингэхдээ тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын  ашиглаж буй халдваргүйжүүлэлтийн бодисыг лабораторийн шинжилгээ хийж дүгнэлт гаргаж байгаа гэнэ. Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд бүх аж ахуйн нэгжүүдийг халдваргүйжүүлэлт хийхийг албаныхан уриаллаа.

Санал болгох

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт есөн давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан судалгаа, сургалт, танин мэдэхүй, соён гэгээрлийн цогцолбор болох аж. Уг музейг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

2 өдрийн өмнө
“Буянт-Ухаа-2” хорооллын есөн орон сууцыг гачигдалтай иргэдэд олгоно

Ташрамд өгүүлэхэд, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-аас орон сууц бариулсан тохиолдолд 5 хувийг нь гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд хуваарилах квотыг Нийслэлийн ИТХ-аас тогтоож өгсөн байдаг.

3 өдрийн өмнө