Ойгон нуурт хорогдсон үхрүүдийн сэг зэмийг цэвэрлэв

2020 оны 2 сарын 192020-02-19
Ойгон нуурт хорогдсон үхрүүдийн сэг зэмийг цэвэрлэв

 

Завхан аймгийн Түдэвтэй  сумын Ойгон багийн “Ойгон нуурт”  өнгөрсөн 11 дүгээр сард живсэн үхрийн сэг зэмийг нуурааас гаргах ажлыг аймгийн Онцгой байдлын газры алба хаагчид, сумын иргэдтэй хамтран зохион байгууллаа.

Тодруулбал, Түдэвтэй сумын нутгаар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд болсон цасан шуурганы үеэр “Ойгон нуур”-ын цөс цөмрөн 10 өрхийн 143 үхэр унаж  хорогдсон. Үхрийн сэг зэмийг нуураас гаргах ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хугацаагаар хойшлуулаад байсан юм.

   Тэгвэл энэ сарын 10-16-ны өдрүүдэд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан  “Ажлын хэсэг”  нуурын 40-85 см мөсийг зүсэж, 97 цооног гарган 104 үхрийн сэг зэмийг  20 автомашин багаж хэрэгслийн тусламжтайгаар гаргаж, цэвэрлэлээ.

  Үхрийн сэг зэмийг  нуурын захаас 12 км газар зөөвөрлөн 30 м өргөн,  40 мурт 3 м гүн нүх ухаж булж устгасан байна.  Тус нуур нь 18 км урт, 8 км өргөн, нийт 61 км2 талбай бүхий 0.2060 км3 ус агуулдаг. Хамгийн гүндээ 8 метр, хөвөөний төвшин 1664.2 м юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох

Баян-Өлгийгөөс автобусанд суун зугтсан бүсгүйг тусгаарлалаа

Тухайн иргэн нь өчигдөр орой Баян-Өлгий аймгаас 30 гаруй зорчигчтой автобусанд сууж нийслэл рүү хөдөлжээ. Одоогоор тус иргэний биеийн байдлыг үзэж тусгаарлаад байна.

14 өдрийн өмнө
Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй

Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудад хур тунадас ихээр орсон тул зорчих хэсгийн цасыг цэвэрлэх ажлыг нутаг дэвсгэр хариуцсан АЗЗА-тай хамтарч зохион байгуулж байна.

17 өдрийн өмнө
Увс аймагт 53 оюутныг тусгаарлажээ

Тусгаарлагдсан оюутнуудын хувьд Завханаас 9, Ховдоос 15, Улаанбаатар хотоос 9, Төв 4, Хөвсгөлөөс 5, Баян-Өлгийгөөс 3, Увсаас 2, Архангайгаас 1 оюутан байгаа аж.

18 өдрийн өмнө
Улаанбаатар-Дархан-Уулын рэйлбусыг түр зогсоожээ

Орон нутгийн галт тэрэгний цагийн хуваарийг шинэчилсэн талаараа Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс мэдээллээ.

18 өдрийн өмнө