ЦЕГ: Талийгаач Говь-Алтай аймгийн удирдлагуудтай согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй

2
2020 оны 2 сарын 192020-02-19
ЦЕГ: Талийгаач Говь-Алтай аймгийн удирдлагуудтай согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй

Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ажилладаг байсан 30 настай Б өнөөдөр автомашиндаа нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэл цацагдсан.

Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн ажилтан М.Мөнхшүр “Үүрээр 04.20 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөн булаг суманд иргэн автомашиндаа нас барсан гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Хэргийн газар цагдаагийн албан хаагч нар ажиллахад 30-н настай Б гэгч эмэгтэй нас барсныг тогтоосон, шалгалт үргэлжилж байна.

Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад нэр бүхий субьектүүд Засаг даргын газрын аль нэг өрөөнд архидан согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.  Нас барсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар шүүх эмнэлэг мөн ажиллаж байна” гэлээ.
 

Санал болгох

Монгол залуу улсдаа 100 мянган маск хандивлахаар захиалаад залилуулжээ

Монгол Улсын иргэн Т.Зориг гуравдугаар сарын 4-нд “agro-szabkft.com” сайтаар дамжуулан 100 мянган маск захиалж, 12 мянган евро шилжүүлсэн ч залилуулсан байжээ.

13 цагийн өмнө
Японоос тусгай үүргийн онгоцоор 266 иргэн эх орондоо ирлээ

Токио-Улаанбаатар чиглэлээс 266 иргэн эх орондоо ирсэн бөгөөд  үүнээс 14 нь нярай хүүхэд байгаа аж. Мөн 1,284 килограмм ачаа мөн ирж байгаа юм байна.

15 цагийн өмнө
АТГ: Ц.Элбэгдоржийг шууд баривчлахгүй, 21 хоног тусгаарлана

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр өнөөдөр эх орондоо ирж байгаа.

18 цагийн өмнө
А.Амбасэлмаа: Тусгаарлалтаас гарч байгаа иргэдийг итгэлцлийн бичигт гарын үсэг зуруулж байна

Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд эмнэлгээс гаргаж байгаа.  Эмнэлгээс гаргахад 14 хоногийн итгэлцлийн бичиг гэж гарын үсэг зуруулж байгаа.

20 цагийн өмнө