Сөүлд суугаа Монголын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргажээ

2020 оны 2 сарын 192020-02-19
Сөүлд суугаа Монголын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргажээ

2020 оны хоёрдугаар сарын 19-ны 09.00 цагийн байдлаар БНСУ-д коронавирусийн халдвар тохиолдол нийт 46 болж огцом өсөөд байна. Үүнээс сүүлийн 13 тохиолдол нь Умард Гёнсан мужийн Дэгү хотоос илэрсэн ба вирусийн халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй байна. Одоогоор халдварын тохиолдлууд БНСУ-ын Сөүл, Инчон, Гуанжу, Кёнги мужийн Гуян, Пёнтек, Бүчон, Сувон, Гүри, Умард Чолла мужийн Гүгсан, Өмнөд Чолла мужийн Нажү, Умард Гёнсан мужийн Дэгү зэрэг хотууд болон Инчон ОУНБ-аас илэрсэн. Иймээс иргэн та Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан дараах зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.

- Гараа сайтар савандаж, тогтмол угаах
- Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
- Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх
- Эмнэлэг, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх
- Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх
- Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
- Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих

Хэрэв танд өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлэгийн байгууллагад хандана уу. БНСУ дах нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтой.

Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаарын утас, www.mongolembassy.com цахим хуудас болон “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудаснаас мэдээлэлтэй тогтмол танилцаж байна уу.

Санал болгох

Монгол залуу улсдаа 100 мянган маск хандивлахаар захиалаад залилуулжээ

Монгол Улсын иргэн Т.Зориг гуравдугаар сарын 4-нд “agro-szabkft.com” сайтаар дамжуулан 100 мянган маск захиалж, 12 мянган евро шилжүүлсэн ч залилуулсан байжээ.

12 цагийн өмнө
Японоос тусгай үүргийн онгоцоор 266 иргэн эх орондоо ирлээ

Токио-Улаанбаатар чиглэлээс 266 иргэн эх орондоо ирсэн бөгөөд  үүнээс 14 нь нярай хүүхэд байгаа аж. Мөн 1,284 килограмм ачаа мөн ирж байгаа юм байна.

15 цагийн өмнө
АТГ: Ц.Элбэгдоржийг шууд баривчлахгүй, 21 хоног тусгаарлана

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр өнөөдөр эх орондоо ирж байгаа.

17 цагийн өмнө
А.Амбасэлмаа: Тусгаарлалтаас гарч байгаа иргэдийг итгэлцлийн бичигт гарын үсэг зуруулж байна

Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд эмнэлгээс гаргаж байгаа.  Эмнэлгээс гаргахад 14 хоногийн итгэлцлийн бичиг гэж гарын үсэг зуруулж байгаа.

19 цагийн өмнө