Ц.Элбэгдорж: Би хуулиас зугтаагүй, удахгүй очно

2
2020 оны 2 сарын 152020-02-15
Ц.Элбэгдорж: Би хуулиас зугтаагүй, удахгүй очно

 

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүнээр сонгогдож ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан.

Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа.

Хэрэг шалгах ажиллагааны явцад түүнийг дуудан ирүүлэх шаардлага бий болсон. Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Үүнээс болж зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болсон. Тиймээс 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоонд хандаад байгаа юм.

АТГ-ын Олон нийттэй харилцах албанаас дээрх мэдээллийг өчигдөр сэтгүүлчдэд өгсний дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа твиттэрээр дамжуулж илэрхийлжээ.

Тэрээр, “Жиргээ хараагүй хэд хонож. Бөх барилдахгүй, сэтгүүлчдийг дуудаж байцаасан, намайг хайж байгаа гэнэ. Би хуулийн байгуулагад хаана, ямар ажилтай яваа мэдээллээ өгсөн юмсан. Намайг хайх хэрэггүй. Би удахгүй очно. Байршил тогтооход заавал Интерполоор яахнав, дижитал ертөнц шүү дээ.

Би хуулиа биелүүлэхгүй бол хэн биелүүлэх билээ. Би хуулиас зугатаагүй. Би хуулийг, хуулийн байгуулагын ажлыг дэмждэг. Харин би хууль бустай, хулгайтай тэмцдэг. Нутагтай хүн нутагтаа очихгүй би яах билээ. Элдэв улс төр, зодоон, хэрүүлээс хол явах гэж их хичээлээ. Хоёр монгол хүн зодолдохоор бүтэн Монголын ажил унаад байдгийг яс махаараа ойлгосон” гэж бичжээ.

Сануулахад АТГ Ц.Элбэгдоржийн асуудлаар прокурорын байгууллагаар дамжуулан Инперполд хандсан. Интерпол түүний мэдээллийг хөх буландаа байршуулах юм.

Улаан анхааруулга: Тухайн хүний байгаа газрыг тогтоож, баривчлах шийдвэр гарсан тохиолдолд улаан хэсэгт нэр нь бичигдэнэ. Эрэн сурвалжлагдаж буй этгээдийг гишүүн улсын цагдаагийн газраас илрүүлж, баривчилсан тохиолдолд олон нийт болон холбогдох байгууллагуудад мэдэгдэх үүрэг хүлээнэ.

Шар анхааруулга: Сураггүй болсон хүн, хүүхэд, биеэ авч явах чадваргүй хүнийг эрэн хайж буй нөхцөлд нэрийг нь шар анхааруулгад багтаан, гишүүн улсууд руу илгээдэг.

Цэнхэр анхааруулга: Гэмт хэрэгтэй холбоотой хүний тухай мэдээлэл хүссэн утгатай анхааруулга.

Хар анхааруулга: Танигдахгүй байгаа цогцосны талаар мэдээлэл хүссэн утгатай анхааруулга.

Ногоон анхааруулга: Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн бөгөөд бусад улс оронд дахин хэрэг хийх магадлалтай хүмүүсийн тухай сануулгыг ногоон өнгөөр ялган илгээдэг.

Улбар шар анхааруулга: Олон нийтэд ноцтой аюул учруулахуйц хүн, үйл явдал, эд юмсын тухай сануулгыг улбар шар өнгөөр тэмдэглэн явуулдаг.

Хөх ягаан анхааруулга: Гэмт хэрэгтнүүдийн арга ажиллагаа, хэрэглэдэг төхөөрөмж, зэр зэвсгийн тухай мэдээлэл хүссэн тохиолдолд хөх ягаан өнгийн анхааруулах хуудас илгээдэг.

Интерпол, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тусгай анхааруулга: НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хориг тавьсан хувь хүн, бүлэг хүмүүсийн тухай мэдээллийг түгээхэд ашиглана.

Санал болгох

Дарга нарыг ТӨСВИЙН МӨНГӨӨР ШАНГРИЛЛАД тусгаарлахаар ярьж байна

Гадаадаас эх орондоо ирсэн монголчууд төлбөрөө өөрсдөө төлөөд тааруухан хоолтой зочид буудлуудад тусгаарлагдаж байгаа. Шуурхай штабынхан өдөр болгон шахуу, “Үхрийн махтай шөл нэхлээ, интэрнэт нэхлээ” гэж тусгаарлагдсан иргэдийг телевизээр ховлож, зэмлэдэг. Гэтэл Монголын дарга нар тусгаарлагдах болохоороо таван одтой Шангриллад татвар төлөгчдийн мөнгөөр 21 хононо гэдэг байж болох уу. Саяхан л нийслэлийн зарим газар, хэлтсийн дарга нарт нэг сая төгрөгийн урамшуулал олголоо гэсэн шүүмжлэл унтраагүй байтал төрийн албаныхан ийм өндөр үнээр тансаглал хүртэхээсээ ичихгүй юу.

15 өдрийн өмнө
Цэрэг гангараа буюу учир начир

Цэргийн улстөрийн ажилтан байсан У.Хүрэлсүх гэхэд энэ зэргийг гадарлах учраас хамгаалагчийн хувцас өмсөөд пионер ёсолгоо хийгээд аргалаад байна. Эсвэл Г.Занданшатар гэхэд хүнээр загвар гаргуулаад мэргэжлийн хяналтын байцаагчархуу хөх форм өмсөөд, зохих газраа гангараад байна. Мэдрэмжгүй зарим нь, сургууль цэцэрлэгийн бэлтгэл ажилтай танилцахдаа цэргийн хээрийн хувцас өмсч олны доог болох юм даа.

2 сарын өмнө
Ерөнхийлөгчийн "юм"-ыг наадмаас ч өмнө өчнөөн дэмжжээ

Үг, үйлдэл нь өчнөөн зөрдөг Ерөнхийлөгчид Майдар төсөл дээр ч 233 хятад ажилчин оруулж өгснийг мартаагүй байлтай.

3 сарын өмнө
Н.Эрдэнэхүү: М.Билэгт гишүүний Энэр мед эмнэлэг мэс заслын өрөөгүй учраас түрээслэх нь улсад ашиггүй

УИХ-ын гишүүн М.Билэгтийн өмчлөлд хамаарах “Ачлал Трейд” ХХК-ийн охин компани болох “Энэр Мед” ХХК-ийн Эмнэлгийн зориулалттай гэгдэх барилга нь Мэс заслын ямар ч өрөөгүй тул тухайн барилгыг түрээсээр ашиглах боломжгүй болсон. Улмаар Хавдар судлалын үндэсний төвөөс хууль зүйн үндэслэлийн дагуу, мөн мэс заслын тусламж үзүүлдэг тасаг нэгжийн эрхлэгч нарын шийдвэрийг үндэслэн тус “Энэр Мед ХХК нь өөрийн түрээслүүлэх гэж буй барилгадаа хагалгааны 4 өрөөг байгуулж өгсөн тохиолдолд гэрээг хийх боломжтой” байгаа талаар мэдэгдсэн болно.

6 сарын өмнө