Тавантолгойн нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг өгнө

2
2020 оны 2 сарын 172020-02-17
Тавантолгойн нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг өгнө


"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргажээ. Тодруулбал, нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгохоор болж байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. 

Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг энэ 2020 оны тавдугаар сарын нэгний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой юм.

Эрдэнэс тавантолгой ХК 2019 онд 1 тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олсон бөгөөд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Иймд компани анх удаа ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаж байгаа нь энэ юм. Ногдол ашгийг тавдугаар сараас эхэлж, 2020 онд багтаан олгох юм байна.

Санал болгох

Ипотекийн зээлийн төлөлтийг түр хугацаагаар хойшлууллаа

Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК болон банкууд хамтран дараах шийдвэрийг гаргажээ.

16 цагийн өмнө
Ч.Улаан: Ноолуураа зарсан малчны дансанд банкнаас шууд мөнгийг шилжүүлнэ

Тус тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн Банкнаас шууд болон арилжааны банкаар дамжуулан олгох үндсэн зээлийн хүү нь 12 хувь байсныг ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид жилийн 3 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн.

21 цагийн өмнө
Дараахь ББСБ-уудын зээлийн шимтгэлийг тэглэж, хүүг бууруулах боломжийг бүрдүүлжээ

БСХС гуравдугаар сарын 31-нд Бөөний зээлийн хүүг 1 /нэг/ нэгжээр бууруулах, Бөөний зээлийн шимтгэлийг 0 /тэг/ хувь болгох (2020 оны 4-р сарын 1-ээс 10-р сарын 1 хүртэл), Бөөний зээлийн үндсэн төлбөрийн хугацаа хэтэрсэн эргэн төлөлтөд алданги тооцохгүй байх (2020 оны 4-р сарын 1-ээс 10-р сарын 1 хүртэл) шийдвэрийг гаргажээ.

2 өдрийн өмнө
НДЕГ Капитал банкны эрх хүлээн авагчийг шүүхэд өгсөн заргаа авлаа

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй “Капитал банк”-ны эрх хүлээн авагчдад холбогдох, тус банкнаас төлбөр авагч нарт олгох дарааллыг үндэслэлгүй тогтоосныг өөрчлүүлэх тухай гомдлыг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.

3 өдрийн өмнө