Нийслэлийн Засаг захиргааны байруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ

2020 оны 2 сарын 172020-02-17
Нийслэлийн Засаг захиргааны байруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь шинэ коронавирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг захиргааны байруудад ажиллаж буй төрийн албан хаагчид, үйлчилгээ авч буй иргэдэд тогтмол амны хаалт зүүх шаардлага тавьж, халуун хэмжигчээр халууныг шалган нэвтрүүлж байна. Мөн Нийслэлийн засаг захиргааны байруудын нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөөнд гар ариутгагч спиртэн суурьт халдваргүйжүүлэлтийн уусмалыг байршуулан ажиллаж байна. Тус халдвараас урьдчилан сэргийлэх цаасан зөвлөмжийг нийтийн эзэмшлийн талбайд ил тод байршуулан, дэлгэцээр урьдчилан сэргийлэх зөвлөгөөг видео хэлбэрээр тогтмол хүргэн ажиллаж байна.

Түүнчлэн онцгой дэглэм тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед цэвэрлэгээ үйлчилгээндээ онцгой анхаарч Нийслэлийн засаг захиргааны байрууд, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн цэвэрлэгээ үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлэн ариутгалын бодис бүхий уусмалаар халдваргүйжүүлж байна.

Мөн мэргэжлийн байгууллагатай хамтран 2020 оны 02 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Нийслэлийн засаг захиргааны бaйруудын нийтийн эзэмшлийн 8873.6 м2 талбайд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлээ.

Санал болгох

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт есөн давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан судалгаа, сургалт, танин мэдэхүй, соён гэгээрлийн цогцолбор болох аж. Уг музейг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

2 өдрийн өмнө
“Буянт-Ухаа-2” хорооллын есөн орон сууцыг гачигдалтай иргэдэд олгоно

Ташрамд өгүүлэхэд, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-аас орон сууц бариулсан тохиолдолд 5 хувийг нь гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд хуваарилах квотыг Нийслэлийн ИТХ-аас тогтоож өгсөн байдаг.

3 өдрийн өмнө