“Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер-тэй уулзав

2020 оны 2 сарын 202020-02-20
“Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер-тэй уулзав


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн айлчлалын мөрөөр Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой барих төслийн асуудлаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин нар 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер-тэй уулзав. 

Уулзалтын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр “Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг” байгуулсантай холбогдуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах ажлыг хариуцаж, урьдчилсан судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулах үүднээс оросын талаас ажлын хэсэг байгуулсныг мэдэгдэв. 

Байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж тавьсан тохиолдолд БНХАУ-ын төвийн бүсэд хамгийн дөт замаар аюулгүй, тогтвортой нийлүүлэх боломжийг бүрэн хангахын зэрэгцээ энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, ОХУ болон БНХАУ найрсаг харилцааг илтгэх эдийн засгийн хамтын ажиллагааны бодит сайн жишээ болж болох талаар талууд санал нэгдсэн байна.

Санал болгох

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хөгжлийн бодлогоо богцлоод авлаа

“Монгол Улсад сүүлийн 30 жилд 500 гаруй том, жижиг баримт бичиг батлагдсан нь томдсон тоо байсан. Харин энд тэнд байсан баримт бичгүүдийг энэ удаа нэг богцонд хийлээ гэж би ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улс хөгжлийн бодлогоо богцлоод авлаа. Одоо богцонд байгаагаа яаж үр дүнг нь үзэх нь чухал”. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ардын багш С.Дулам, академич, доктор, профессор Т.Дорж нар Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгөх үеэр тэрбээр ийн чухалчилсан юм.

12 цагийн өмнө
Токиогоос ирсэн 266 иргэн Японд шинжилгээнд хамрагдаагүй

Энэ удаагийн нислэгээр өндөр настан 30 гаруй, эрүүл мэндийн шалтгаантай хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй, бага насны нярай хүүхэд 10 гаруй, улс орноос дамжин ирж байгаа 55 зорчигч, жирэмсэн эмэгтэй гурав, бусад 151 зорчигч байна гэсэн урьдчилсан мэдээг ирүүлсэн.

13 цагийн өмнө
Сайд асан Б.Батзориг өргөдлөө өгсөн нь “хүндэтгэн үзэх шалтгаан”-аас болов уу

УИХ-ын гишүүн Б.Батзориг өнөөдөр чөлөөлөгдөх өргөдлөө парламентын спикер Г.Занданшатарт өгчээ. УИХ-ын гишүүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх хоёр янзын тогтоол парламентаас гардаг.

14 цагийн өмнө
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтоолын төслийг УИХ-ын дарга хүлээн авсангүй

5 багц 38 саналтай тогтоолын төслийг нэн яаралтай Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад өргөн барьсан боловч хүлээн авсангүй гэв.

16 цагийн өмнө