Covid-19 вирусийн тархалт дахин нэг сар үргэлжлэх магадлалтай нөхцөлд уялдуулан Засгийн газар хагас өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор их сургууль, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд мөн хугацааг хүртэл хөл хорио тогтоосон билээ.
Үүнтэй холбоотойгоор МУИС-иас Мобиком, Скайтел, Юнител, ЖИмобайл зэрэг үүрэн телефоны компаниудад датагаа үнэгүй болгох уриалгыг гаргажээ.