Хот хоорондын авто болон төмөр замын хөдөлгөөнийг ДӨРӨВ хоног хаана

2020 оны 2 сарын 202020-02-20
Хот хоорондын авто болон төмөр замын хөдөлгөөнийг ДӨРӨВ хоног хаана


14 аймгийн Онцгой комиссоос хотоос гарах хөдөлгөөнийг битүүнээс шинийн 3-ны өдрүүдэд зогсоох санал Улсын онцгой комисст ирүүлжээ.

Үүний дагуу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас хоёрдугаар сарын 27-ны 08 цаг хүртэл хугацаанд зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэр гаргаж байна.

Үүнд: автобус, автомашин, галт тэрэгний хөдөлгөөн хамаарна.

Энэ талаар Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "13 аймгийн Онцгой комиссын даргаас ирсэн саналыг үндэслэн улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа. Үүнийг ЗТХ-ийн сайдад даалгалаа. Гэхдээ нислэгийг хязгаарлахгүй. Харьцангуй цөөн нислэг буюу уул уурхайн компаниудын захиалгат нислэгүүд байгаа. Бусад автобус, вагон, автомашинаар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хамаарна" гэв.

 

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал "Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан. Иймд хулгайн замаар гарч энд тэнд цасанд суугаад өөрийгөө хамт яваа хүмүүсийнхээ амь насанд эрсдэл учруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна" гэлээ.

Санал болгох

Зайсангийн зүүн талын бэлд барилга барих ажлыг таслан зогсоолоо

Хотын Захирагч С.Амарсайхан газар шорооны ажлыг даруй зогсоож, холбогдох компанийн удирдлагуудад яаралтай шаардлага хүргүүлэхийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албанд даалгасан байна. Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас газар шорооны ажлыг яаралтай зогсоож, Зайсан толгойн зүүн талын бэлийг буцаан хэвийн байдалд оруулжээ.

17 цагийн өмнө
Umoney картаараа өдөрт нэг сугалааны дугаар авна

Нийтийн тээвэр НӨАТ-ын сугалааны дугаар олгож эхэллээ

3 өдрийн өмнө