Доктор П.Наранбаяр: Хичээлээ нөхөж чадаагүй хүүхдүүд ЭЕШ-д унана шүү

13
2020 оны 2 сарын 202020-02-20
Доктор П.Наранбаяр: Хичээлээ нөхөж чадаагүй хүүхдүүд ЭЕШ-д унана шүү

 

Шинэ Монгол сургуулийн захирал асан, доктор П.Наранбаяр өнөөдөр боловсролтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийн дагуу коронавирусээс сэргийлэхийн тулд сургуулиудыг карантилсны улмаас сурагчид хохирч болзошгүй байгааг анхааруулсан. П.Наранбаяр нь Хөдөлмөрийн үндэсний намын нарийн бичгийн даргаар ажилладаг юм.


Тэрээр, "Коронавирусийг Монголд оруулж ирэхгүйн төлөө Засгийн газраас хийж байгаа алхмууд үнэлүүштэй. Боловсролд бол асуудал хүнд байна. Хүүхдүүдийн хичээл өнөөдрийн байдлаар 47 өдрөөр тасраад байна. 47 өдөр гэдэг бол есөн долоо хоногийн асуудал. БСШУСЯ үүнийг дөрөв, тав, зургадугаар сард амралтгүй хичээллэх байдлаар нөхнө гэж байна. Хагас сайн өдөр хичээллүүлнэ гэнэ. Цаана нь 35 өдрийн хичээл үлдэж байна. Онлайн хичээлийн үр дүнг тооцох хэцүү. Танхимын арга бол өөр. Энэ дээр БСШУСЯ-ны зүгээс хүүхдээ гаргасан шийдвэр гаргахыг хүсч байна. Үлдсэн өдрүүд 320 орчим цагийн хичээл дутаж байна гэсэн үг. Нэгж хичээл буюу сэдвээр багцалсан хичээлээр үзэхэд бага ангид 30 орчим, дунд ангид 20 орчим хичээл сох дутаж байна. Шалгалтыг цагт нь авч, хичээлийг дутуу нөхсөн байдлаар явуулах нь олон сөрөг үр дагаврыг авчирна.

Нэгдүгээрт, энэ жил 30 мянга гаруй хүүхэд төгсөөд Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Өнгөрсөн жилийн хөтөлбөрөөс 14 хоногийн дутуу хичээлийн хөтөлбөрийг энэ жил баталсан. Үүн дээр нэмж таван долоо хоногийн дутуу хичээл орох гэж байна.

Гэтэл амардгаараа амарна, сонгуультай учраас гэсэн тайлбарыг БСШУСЯ хийж байгаа нь эцэг, эхчүүдийн хувьд үндэслэлтэй тайлбар биш. Тийм учраас зургадугаар сард хичээлээ нөхөж явуулъя. Сонгууль, улс төр нь явдгаараа яваг. Хүүхдийг хохироож болохгүй. Салбарын яам нь хүүхдийн эрх ашгийг хамгийн түрүүнд тавих ёстой.

Түүний зэрэгцээ мэдлэг гэдэг зүйлийг хэдхэн долоо хоногт шахаж олгож болдоггүй. Атар талхыг өдөр болгон ид гэвэл хүн чадна. Нэг өдрийн дотор 10 атар талх ид гэвэл чадахгүйтэй адил. Тийм учраас шалгалтын товыг хойшлуулж, хичээлийг нөхөх шаардлагатай" гэлээ.

Санал болгох

Эх орондоо байсан монголчуудаас өнөөдрийг хүртэл коронавирус илрээгүй

Өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч байгаа монгол иргэдийн дунд өвчлөл гараагүй.Өчигдөр БНСУ-д манай улсын таван иргэн халдвар авсан гэдэг нь ташаа мэдээлэл бөгөөд иймэрхүү мэдээллээс болж иргэдийн дархлаа муудах эрсдэлтэй юм. Манай улсад гарсан 16 тохиолдол нь бүгдээрээ гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байгаа учраас бид тусгай нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлаад үргэлжлүүлэн 14 хоног гэрийн ажиглалтад байлгаж байна

13 цагийн өмнө
COVID-19-ийн үед "generation"-үүд юу үзэж байна вэ?

Visualcapitalist.com сайт COVID-19-ийн үед "generation"-үүд юу үзэж байна вэ гэх судалгааг АНУ-ын 4000 интернет хэрэглэгчдийн дунд явуулжээ.

14 цагийн өмнө
Налайхын барилгын үйлдвэрлэл, технологийн паркийн 4.7 км зам ашиглалтад ороход бэлэн болжээ

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн.  Уг замыг 40 метр өргөн,  30 см зузаан бетон цутгаж барьсан, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний  болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий цогц байдлаар барьж ашиглалтад оруулах юм.

17 цагийн өмнө