Салхитын орд тойрсон хахуулийн хэргийг шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо

2020 оны 2 сарын 212020-02-21
Салхитын орд тойрсон хахуулийн хэргийг шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо

 

Салхитын мөнгөний ордтой холбоотой хахуулийн хэргийг шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хэргийн оролцогчдын хүсэлтээс шалтгаалж хойшиллоо.

Жи Пи Эф компанийн хувь эзэмшигч Ш.Мөнгөншагай, Улсын дээд шүүхийн шүүгч асан Ц.Амарсайхан,  УДШ-ийн шүүгч асан Д.Цолмон, УДШ-ийн шүүгч асан Г.Цагаанцоож, СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан Э.Халиунбаяр, ЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Б.Сайханцэцэг нарыг яллагдагчаар татсан гэдэг.

Тэдэнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авсан.

Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020.02.21-ний өдөр яллагдагч Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан товлогдсон.

Улмаар яллагдагч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч Одонтунгалаг ЭХХШТХ-ийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүх хуралдаан даргалагчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзсан тохиолдолд шүүх хуралдаан хойшлуулж уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч ЭХХШТХ-ийн 10.1 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэнэ.

Уг татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэсний дараа Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тов гарна.

Жич: Яллагдагч М.Цэндсүрэн, яллагдагч Г.Цагаанцоожийн өмгөөлөгч нараас урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан боловч шүүх хэлэлцээгүй байна.

Санал болгох

Б.Батзоригт холбогдох хэргийг шүүх хурлыг хойшлууллаа

УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа Б.Батзоригт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал товлогдсон.

5 өдрийн өмнө
Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурлыг хойшлууллаа

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14.00 цагт эхэлсэн.

9 өдрийн өмнө
ЖДҮ гишүүдийн хэргийг АТГ шалгаж дуусаад прокурорт шилжүүллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Засгийн газрын тусгай сан болох ЖДҮХС-аас холбогдох хууль журмыг зөрчиж зээл авсан хэмээн УИХ-ын 20-иод гишүүний нэр хэвлэлд гарсан. Тэдгээрээс тайлбар авсан бөгөөд дөрвийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах шаардлагатай хэмээн М.Энх-Амгалан Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа мэдээлж байсан. Тэрээр яллагдагчаар татах тогтоолоо УИХ-д танилцуулж, дээрх хүмүүст АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлсэн. Гэсэн хэдий ч УИХ Г.Ундармаа (Баянгол), Л.Энхболд (Өмнөговь), Д.Дамба-Очир (Орхон), Г.Солтан (Баян-Өлгий) нарыг хамгаалж үлдсэн.

10 өдрийн өмнө
Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг шүүх хурал болно

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрт прокурор эсэргүүцэл бичсэн тул Дээд шүүх хянан хэлэлцэхээр болжээ.

23 өдрийн өмнө