Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг чөлөөллөө

2020 оны 2 сарын 212020-02-21
Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг чөлөөллөө

 

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын даргаар ажиллаж байсан бүсгүй нас барсан хэрэг хэд хоногийн өмнө гарсан. Энэ явдал аймгийн удирдлагууд албан өрөөндөө согтуурснаас үүдэлтэй гэсэн мэдээлэл гарсан.

Харин өнөөдөр Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг чөлөөлөх Ерөнхий сайдын захирамж гарсан талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлээд байна.

Тэрээр, "Засаг даргын Тамгын газарт архи, согтуурах ундааг оруулсан нь тогтоогдсон. Энэ тухайгаа Засаг дарга В.Рэнцэндорж өөрөө мэдүүлсэн бөгөөд ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Иймээс Ерөнхий сайдын захирамжаар Говь-Алтайн Засаг даргын чөлөөлж байна. Харин хүн амины хэрэгтэй холбоотой асуудалд хамгийн багадаа 14 хоногийн хугацаа орно гэдгийг Цагдаагийн байгууллагаас ЗГХЭГ-т мэдэгдсэн байна" гэлээ.

Говь-Алтай аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд Монгол Улсын засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.7-д заасны дагуу Говь-Алтай аймгийн засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Жигжидсүрэнгийн Ганбатад даалгажээ.

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга машин дотроо нас барсан байсныг цагдаагийнхан олсон бөгөөд хэргийг нарийвчлан шалгаж байгаа юм.

Санал болгох

Б.Батзоригт холбогдох хэргийг шүүх хурлыг хойшлууллаа

УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа Б.Батзоригт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал товлогдсон.

5 өдрийн өмнө
Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурлыг хойшлууллаа

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14.00 цагт эхэлсэн.

10 өдрийн өмнө
ЖДҮ гишүүдийн хэргийг АТГ шалгаж дуусаад прокурорт шилжүүллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Засгийн газрын тусгай сан болох ЖДҮХС-аас холбогдох хууль журмыг зөрчиж зээл авсан хэмээн УИХ-ын 20-иод гишүүний нэр хэвлэлд гарсан. Тэдгээрээс тайлбар авсан бөгөөд дөрвийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах шаардлагатай хэмээн М.Энх-Амгалан Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа мэдээлж байсан. Тэрээр яллагдагчаар татах тогтоолоо УИХ-д танилцуулж, дээрх хүмүүст АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлсэн. Гэсэн хэдий ч УИХ Г.Ундармаа (Баянгол), Л.Энхболд (Өмнөговь), Д.Дамба-Очир (Орхон), Г.Солтан (Баян-Өлгий) нарыг хамгаалж үлдсэн.

10 өдрийн өмнө
Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг шүүх хурал болно

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрт прокурор эсэргүүцэл бичсэн тул Дээд шүүх хянан хэлэлцэхээр болжээ.

23 өдрийн өмнө