Багш нар гэртээ 1000 амны хаалт оёж, онцгой, цагдаагийн ажилтнуудад гардууллаа

5
2020 оны 2 сарын 212020-02-21
Багш нар гэртээ 1000 амны хаалт оёж, онцгой, цагдаагийн ажилтнуудад гардууллаа

 

Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн багш нар хөл хорио тогтоосон үед гэр гэртээ амны хаалт оёж, өнөөдөр онцгой байдал, цагдаагийн албан хаагч нарт гардууллаа.

Сургуулийн нийт ажилтнууд өөрсдөө “Нэг багш-10 амны хаалт” аяныг зохион байгуулсан бөгөөд өнөөдөр багш нарын төлөөлөл болон захирал Ө.Шүрэнцэцэг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын комисст хүлээлгэж өгсөн юм.

Энэ талаар Ө.Шүрэнцэцэг захирал, “Энэ бол Нийслэлийн тэргүүний 15 дугаар сургуулийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийсэн ажил. Багш нар өөрсдийн гараар гэр гэртээ оёцгоосон. Бидний сурагчид, хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын манаад 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа мэргэжлийн хяналт, ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олонд хүлээлгэж өглөө. Тэнхлүүн явахад тэвнээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр судалсан дээр гэж монголчууд ярьдаг. Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө явахад шинэ төрлийн коронавирусээс хамтдаа сэргийлж чадна” гэлээ.

Санал болгох

 Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэхээс татгалзжээ

УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарт “Албадан ирүүлэх тухай” шийдвэр гаргуулахаар Нийслэлийн Прокурорын газраас хүсэлт хүргүүлсэн билээ.

9 цагийн өмнө
Г.Занданшатар: Ипотекийн зээл төлөлтийг ЗУРГААН САР царцаана

УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаны хүмүүсийн хамтаар УИХ-ын гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж байна.

12 цагийн өмнө
Чуулганы хуралдааны дэгийн хуульд оруулсан нэмэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан чуулганы хуралдааны дэгийн хуульд оруулсан нэмэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв

15 цагийн өмнө
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Баатархүүг томилжээ

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус XII хуралдаан өнөөдөр болж АН-ын генсекээр Ц.Баатархүүг, дэд даргаар Ц.Тувааныг томилжээ.

1 өдрийн өмнө