Тариачдад 21 тэрбум 576 сая төгрөгийн урамшууллаас олгож эхэллээ

2020 оны 2 сарын 212020-02-21
Тариачдад 21 тэрбум 576 сая төгрөгийн урамшууллаас олгож эхэллээ

 

Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А63 дугаар тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон дотоодын гурилын үйлдвэрүүдэд 2019 оны ургацаас стандартын шаардлага хангасан 230,4 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 759 иргэн, хуулийн этгээдэд 21,476,225,900 /хорин нэгэн тэрбум дөрвөн зуун далан зургаан сая хоёр зуун хорин тавин мянга есөн зуу/-н төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэв.

Энэхүү шийдвэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Онцгой байдлын ерөнхий газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Мал хамгаалах сан зэрэг байгууллагын өр төлбөрт тооцож нийтдээ  9,601,043,354 /есөн тэрбум зургаан зуун нэг сая дөчин гурван мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөгийг хамаарал бүхий аж ахуйн нэгж, иргэдийн урамшууллаас тус тус суутган тооцож санхүүжүүлж байна.

Мөн дотоодын шалгалтаар урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлээгүй, зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн нэр бүхий 45 иргэн, хуулийн этгээдэд олгох 1,471,530,900 /нэг тэрбум дөрвөн зуун далан нэгэн сая таван зуун гучин мянга есөн зуу/-н төгрөгийн мөнгөн урамшууллыг холбогдох зөрчлийг арилгасны дараа нөхөн олгох асуудлыг зохион байгуулж шийдвэрлүүлэх үүргийг холбогдох албан тушаалтанд өгөөд байна.

Санал болгох

 Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэхээс татгалзжээ

УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарт “Албадан ирүүлэх тухай” шийдвэр гаргуулахаар Нийслэлийн Прокурорын газраас хүсэлт хүргүүлсэн билээ.

8 цагийн өмнө
Г.Занданшатар: Ипотекийн зээл төлөлтийг ЗУРГААН САР царцаана

УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаны хүмүүсийн хамтаар УИХ-ын гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж байна.

11 цагийн өмнө
Чуулганы хуралдааны дэгийн хуульд оруулсан нэмэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан чуулганы хуралдааны дэгийн хуульд оруулсан нэмэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв

14 цагийн өмнө
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Баатархүүг томилжээ

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус XII хуралдаан өнөөдөр болж АН-ын генсекээр Ц.Баатархүүг, дэд даргаар Ц.Тувааныг томилжээ.

1 өдрийн өмнө