Хонин сүргээрээ Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Б.Энх-Амгалан нар парламентад тэргүүлдэг

7
2020 оны 2 сарын 282020-02-28
Хонин сүргээрээ Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Б.Энх-Амгалан нар парламентад тэргүүлдэг


Авлигатай тэмцэх хуульд заасны дагуу УИХ-ын гишүүд жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд багтаан өмнөх оныхоо хөрөнгө орлогыг тайлагнадаг. 2019 онд мэдүүлсэн буюу 2018 оны тайлангаар УИХ-ын 76 гишүүнээс 22 нь хонин сүрэгтэй байна.

УИХ-ын гишүүдийн хонин сүргийн тоо толгой нийлээд 8573 болж байгаа юм. Хамгийн олон хоньтой гишүүдийг Хэнтийгээс сонгогдсон Б.Бат-Эрдэнэ аварга, Ховдоос сонгогдсон С.Бямбацогт нар тэргүүлж байна.

Төрийн тэргүүн өчигдөр БНХАУ-д айлчлах үеэрээ Монголын ард түмнээс хандивлах 30 мянган толгой хонийн гэрчилгээг тус улсын дарга Ши Жиньпинд гардуулсан. Энэхүү өгөөгүй байгаа хандивт нэмэр болгож өнөөдөр аймгууд, аваргууд, намууд, улстөрчид улсдаа хонь хандивлаж байна.

Тухайлбал, огт хоньгүй УИХ-ын гишүүн Б.Наранхүү гэхэд 2000 хонь худалдан авч хандивлахаа ЕТГ-ын дарга асан З.Энхболдоор дамжуулсан бол өмнө нь Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд байсан АН-ын генсек Ц.Туваан 30 хонь хандивлав.

Ингээд гишүүд хэдэн хоньтойг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь шүүснээ хүргэе. Тэднийг хонь хандивла гэсэнгүй. Ердөө хэдэн хоньтойг нь нээлттэй мэдээллээс хүргэж байгааг тэмдэглэж байна.

1.    Б.Бат-Эрдэнэ 3300
2.    С.Бямбацогт 1196
3.    Б.Энх-Амгалан 650
4.    Л.Энхболд 530
5.    Х.Нямбаатар 480
6.    Б.Жавхлан 300
7.    Ч.Улаан 300
8.    Ж.Батзандан 300
9.    Д.Эрдэнэбат 213
10.    С.Жавхлан 200
11.    Ж.Эрдэнэбат 191
12.    С.Чинзориг 160
13.    Ж.Бат-Эрдэнэ 149
14.    Ц.Даваасүрэн 134
15.    Н.Учрал 120
16.    Л.Оюун-Эрдэнэ 110
17.    О.Содбилэг 100
18.    Я.Содбаатар 48
19.    Д.Тогтохсүрэн 40
20.    Г.Мөнхцэцэг 30
21.    А.Ундраа 12
22.    З.Нарантуяа 10


 

Санал болгох

Дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэлх ЕБС, ЭЕШ-д зориулсан теле хичээлийн хуваарь

2020 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг хүртэлх Теле хичээлийн хуваарийг хүргэж байна. Теле хичээлд: Сургуулийн өмнөх боловсрол ЕБС-ийн 1-12 дугаар анги Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан Насан туршийн боловсролд зориулсан Оюуны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан Эрүүл мэндийн хичээлийг тус тус багтжээ. Теле хичээлийг тухайн сувгаар нөхөж үзэх боломжтой.

6 цагийн өмнө
Гадаадын банкны салбар байгуулах асуудлыг сөхөх цаг болсон уу?

Банкны салбарт реформ хийх эхлэл нь гадаадын банкгны салбарыг Монгол байгуулах асуудал байх магадлалтай.

1 өдрийн өмнө
Ардчилсан намын зөвлөл тогтоолын төсөл өргөн барина

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл 202.3.30-ны өдөр Өргөтгөсөн цахим хуралдаан хийлээ. Хуралд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд, МҮХАҮТ-ийн удирдлагууд болон бизнес эрхлэгчид цахимаар холбогдож, улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар санал бодлоо илэрхийлж, харилцан санал солилцлоо.

2 өдрийн өмнө