Хүнээр яриулна, гуйгаад орно гэсэн 18 жолооч шийтгүүллээ

6
2020 оны 2 сарын 292020-02-29
Хүнээр яриулна, гуйгаад орно гэсэн 18 жолооч шийтгүүллээ

 

Засгийн газрын тогтоол, улсын Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хот хооронд, аймаг сум, сум баг хоорондын автозамын хөдөлгөөнийг энэ сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл хаасан.
Гэтэл дээрх хугацаа дуусгавар болоогүй байхад зарим жолооч нар баталгаат бус замаар явахыг завдах зөрчил нилээдгүй байгаа нь хяналт шалгалтаар илэрч байна.


Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар энэхүү төрөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй замын хөдөлгөөнд оролцож, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй 34 жолоочийг илрүүлж, аймгийн Онцгой байдлын газарт шилжүүлэн 18 жолоочид Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5.13.1-д зааснаар хариуцлага хүрээлгээд байна.
Зөрчил гаргасан жолооч нараас тодруулахад постонд дээр очоод учир байдлаа хэлээд гарч болох байх, эсхүл тандаг хүнээрээ гаргуулна гэсэн өрөөсгөл бодлоор олон км замыг туулж ирэх тохиолдол байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөний хязгааралт тогтоосон хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг дахин сануулан иргэн бүр л үүргээ биелүүлж, хууль зөрчихгүй байхыг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.
Зөрчлийн тухай хуулинд зааснаар:
5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих
1.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тиймээс хулгайн замаар явж ойр дотныхноо, хайртай хүмүүсээ эрсдэлд бүү оруулаарай.

Санал болгох

Өчигдөр хүчтэй мөндөр орж, малчин У-ын долоон үхэр үерт урсжээ

Өвөрхангай аймгийн Уянга сумын Шуранга багийн “Ар-Оньс” гэдэг газар энэ сарын 29-ний өдрийн 16:00 цагийн орчим хүчтэй мөндөр орсны улмаас уруйн үерт малчин У-ын 7 үхэр урссан байна.

5 өдрийн өмнө
Аялж явсан 12 хүний гурав нь Хэрлэн голын усанд осолдож, нэг нь нас баржээ

Иргэн М-ын цогцсыг олсон бөгөөд үлдсэн хоёр хүнийг эрэн хайж байна.

5 өдрийн өмнө
Энэ сарын 23-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон хоёр хүн одоо хүртэл олдоогүй байна

Таана, мангир түүхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон хоёр хүний мотоциклыг голын эргээс олжээ

6 өдрийн өмнө
Таана, мангир түүхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон хоёр хүний мотоциклыг голын эргээс олжээ

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар тус багийн харьяат малчин 39  настай эрэгтэй Б, 5 настай эмэгтэй С нар “Хёрхон” гэдэг голын эргээс таана, мангир түүхээр зургадугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон байна.

8 өдрийн өмнө