Маск зүүнэ гэж гурилддаг УОК-ын дарга

6
2020 оны 2 сарын 282020-02-28
Маск зүүнэ гэж гурилддаг УОК-ын дарга

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Г.Нэргүй, “Засгийн газраас томилсон байцаагч нар амны хаалт зүүгээгүй иргэдийг Зөрчлийн хуулиар торгоно” гэж сануулжээ.

МХЕГ албан байгууллагуудыг амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг анхааруулав. Араас нь автобус амны хаалтгүй иргэдэд хаалгаа нээхээ болилоо. Амны хаалт бол өвчтэй хүний шүлснээс хамгаалах хэрэгсэл. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын удирдлагууд амны хаалтаа зүүхийг уриалж, өдөр бүр утсанд мэссеж ирүүлж байна. Коронавирусийн эсрэг хамгийн наад захын хамгаалалт одоогоор энэ л байна.

Гэвч ганц л хүн амны хаалтаа олны өмнө буруу зүүж, буруу үлгэр дууриал үзүүлээд байх юм. Тэр нь өдөр бүр зурагтаар гардаг, өнөөдөр хамгийн чухал, хариуцлагатай нэгжийг удирдаж байгаа Ө.Энхтүвшин. Мань хүн Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга, туршлагатай парламентч. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга өөрөө амны хаалтыг хэрхэн зөв зүүх талаар үлгэрлэж харуулсан. Харин манай Улсын онцгой комиссын дарга Төрийн ордонд, Монгол Улсын хамаг хууль хүчний байгууллага, Засгийн газрын гишүүд, тэндээс үйл явдал дамжуулж байгаа хэвлэлийнхэн рүү шүлсээ үсэргээд л яриад байна. Үлгэрлэх ёстой албан тушаалтан өөрөө ийм байгаа учраас шүүмжилж байгаа юм. Нэг удаагийнх биш, нэлээд олон үйлдэл болж байгаа учраас сануулахыг хүслээ.

Ө.Энхтүвшин сайдын оролцсон үйл явдал болон баталгаажуулах зураг

2020.02.28 Ө.Энхтүвшин: НҮБ-ын Суурин зохицуулагч, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.

2020.02.28 Ө.Энхтүвшин: БНСУ-д манай иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан

2020.02.27 Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийг, айлчлалд явсан бүрэлдэхүүнтэй нь 14 хоног тусгаарлана

2020.02.27 Ө.Энхтүвшин: Прокурорууд нэг өдрийн цалингаа хандивлалаа, баярлалаа

2020.02.26 Ө.Энхтүвшин: БНСУ, Япон, Италиас гадаадын иргэдийг оруулахгүй

2020.02.24 Ө.Энхтүвшин: Монгол-БНСУ хоорондын бүх нислэгийг гуравдугаар сарын 2 хүртэл зогсоолоо

2020.02.20 Ө.Энхтүвшин: Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 27 хүртэл зогсоолоо

2020.02.19 Ө.Энхтүвшин УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулга хийлээ

2020.02.17 Ө.Энхтүвшин Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллалаа

2020.02.17 Ө.Энхтүвшин Увс аймгийн Баруунтуруун суманд ажиллалаа

2020.02.14 Ө.Энхтүвшин Хөвсгөл аймагт ажиллалаа

 

2020.02.13 Ө.Энхтүвшин Орхон, Булган аймгуудад ажиллалаа

2020.02.10 Ө.Энхтүвшин: УОК Цагаан сарыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзэв

Архив шүүвэл тэрээр хоёрдугаар сарын 10-ноос өмнө амны хаалт зүүлгүй хурал, уулзалтуудад оролцож байжээ.

Санал болгох

Ц.Насанбат: Хөөн хэлэлцэх хугацааг нь сэргээж шүүхээр шийдүүлсэн хэрэг байхгүй

Өмнөх парламентын үед 2017 онд Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа Ш.Раднаасэд гишүүн санал гаргаж, Хууль зүйн байнгын хорооны хурал дээр Дээд шүүхийн шүүгчээр томъёолол хэлүүлэн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулиар өөрчлөх эхлэлийг тавьсан. Ингэснээр авлига, албан тушаалын олон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааны цоорхойгоор хүчингүй болох үр тарив.

3 өдрийн өмнө
Нисдэггүй бор морь буюу Хэвлэлийн эрх чөлөөний хууль

ҮАБЗ-ийн гурван гишүүний хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх тухай үгс улиг болжээ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл яав аа. Өнөө УИХ, Засгийн газар нь нисдэг бор морийг нь ид гээд явуулсан юм уу, нисдэггүй бор морийг нь идээд ир гэсэн юм уу.

1 сарын өмнө
Өвөрмонголын иргэн Х.Цанаа УОК-т 40 сая төгрөгийн хандив өргөлөө

Монгол Улсад коронавируст халдвар тархсан энэ үед ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн Өвөрмонголын иргэн Х.Цанаа 40 сая төгрөгийн мөнгөн хандивыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

1 сарын өмнө
Төмсөг атгах хууль

Засгийн газраас Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Дээрх хуулийг энэ долоо хоногт УИХ хэлэлцэхээр товложээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагасан 40 гаруй хууль, цар тахлын үед хэлэлцэх өчнөөн асуудлыг давж нэг даргад зориулсан ийм хуулийг дараалал давуулаад оруулаад ирсэн нь хачирхалтай.

1 сарын өмнө