Тагнуул, цагдаагийн байгууллага өнгөрсөн онд Улаанбаатар хотын зочид буудлуудын зоорийн давхраас 800 гаруй хятад иргэнийг саатуулж, албадан нутаг буцаасан. Тагнуулын байгууллага тэдгээр иргэдийг Монгол Улсад мөнгө угаах үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй хэмээн тухайн үед мэдээлж байв.
Дээрх мэдээллийн мөрөөр zarig сайт 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр "800 хятадыг оруулж ирсэн компаниуд дотор УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын Ханлиг Тайшир компани байна" гэдэг нийтлэл бичжээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тус сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг гүтгэлэг тараасан хэмээн ЦЕГ-т шалгуулсан байна.
Цагдаагийн байгууллага сэтгүүлчийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын гомдлоор шалгаад сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.