Шүүх "Юнит сайклер"-т залилуулсан 603 хохирогчийн гомдлыг хэлэлцэнэ

2020 оны 3 сарын 32020-03-03
Шүүх "Юнит сайклер"-т залилуулсан 603 хохирогчийн гомдлыг хэлэлцэнэ

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Г.Номин, Г.Төгөлдөр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт хийхээр шүүх хурлын товыг тогтоогоод байна.

Энэхүү хэрэгт “Юнит сайклер” ХХК-нд залилуулсан гэх 603 хохирогч байх тул залилуулсан иргэд бичиг баримттайгаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны 202 тоотод 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө ирж уулзахыг үүгээр мэдэгдэж байна.

Хаяг: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо КТМС-ын ард шүүхийн байр. Холбоо барих утас шүүгчийн туслах Г.Энхгэрэл 95200524. 

Санал болгох

Б.Батзоригт холбогдох хэргийг шүүх хурлыг хойшлууллаа

УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа Б.Батзоригт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал товлогдсон.

5 өдрийн өмнө
Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурлыг хойшлууллаа

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14.00 цагт эхэлсэн.

9 өдрийн өмнө
ЖДҮ гишүүдийн хэргийг АТГ шалгаж дуусаад прокурорт шилжүүллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Засгийн газрын тусгай сан болох ЖДҮХС-аас холбогдох хууль журмыг зөрчиж зээл авсан хэмээн УИХ-ын 20-иод гишүүний нэр хэвлэлд гарсан. Тэдгээрээс тайлбар авсан бөгөөд дөрвийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах шаардлагатай хэмээн М.Энх-Амгалан Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа мэдээлж байсан. Тэрээр яллагдагчаар татах тогтоолоо УИХ-д танилцуулж, дээрх хүмүүст АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлсэн. Гэсэн хэдий ч УИХ Г.Ундармаа (Баянгол), Л.Энхболд (Өмнөговь), Д.Дамба-Очир (Орхон), Г.Солтан (Баян-Өлгий) нарыг хамгаалж үлдсэн.

10 өдрийн өмнө
Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг шүүх хурал болно

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрт прокурор эсэргүүцэл бичсэн тул Дээд шүүх хянан хэлэлцэхээр болжээ.

23 өдрийн өмнө