Даамны Азийн аваргын тэмцээнийг хойшлуулжээ

2020 оны 3 сарын 42020-03-04
Даамны Азийн аваргын тэмцээнийг хойшлуулжээ

Энэ оны дөрөвдүгээр сард зохиогдох байсан тивийн аварга шалгаруулах тэмцээн дэлхийн олон оронд нүүрлээд байгаа халдварт өвчний улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоныг Азийн даамын холбоо (ADC)-ноос бидэнд мэдэгдлээ. Энэ жилийн Азийн АШТ-ээс дэлхийн аваргын эрх олгох учиртай байсан.

FMJD ирэх жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг 2021 оны гуравдугаар сарын 13-30-ны өдрүүдэд Эстони улсын нийслэл Таллин хотноо зохион байгуулахаар болжээ. Энэ удаа эрэгтэй, эмэгтэй төрлийн тэмцээн зэрэг болох бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд 40 тамирчин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж, хэсэг тус бүрээс шалгарсан 3, нийт 12 тоглогч шигшээ тоглолтод шалгарах ажээ. Харин эмэгтэй ангилалд 16 тамирчин тойргийн журмаар өрсөлдөнө.

Сонгон шалгаруулалтын тухайд Ази тивээс эрэгтэй 4, эмэгтэй 3 тамирчин ДАШТ-д оролцох эрхийг авна.

Санал болгох

Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг Доха мастерсаас хүрэл медаль хүртлээ

Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-т эрэмбэлэгддэг шилдгүүд чуулсан уг тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн байна.

6 өдрийн өмнө
Хакүхо М.Даваажаргал коронавирусийн халдвар авчээ

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал COVID-19 халдвар авсныг NHK мэдээлжээ.

13 өдрийн өмнө
Хөлбөмбөгийн шилдгүүдийг цахимаар шалгаруулна

Монголын хөлбөмбөгийн холбоо 2015 оноос Монголын шилдэг хөл бөмбөгчдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслолын ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Тэгвэл энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан SPS телевизтэй хамтран Виртуал хэлбэрээр зохион байгуулахаар болжээ.

1 сарын өмнө
Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан барилдаанд  М.Бадарч түрүүллээ

Нийслэлийн өдөрт зориулсан уламжлал болгон зохион байгуулагддаг тус барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүчээ сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч 8 даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв. Харин их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий, Хөвсгөл аймгийн Их –Уул сумын харьяат,  Хөвсгөлийн Хүчтэн дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа.

3 сарын өмнө