Улаанбаатар хотоос гарах, орох бүх чиглэлийн замын хөдөлгөөнийг хориглолоо

12
2020 оны 3 сарын 102020-03-10
Улаанбаатар хотоос гарах, орох бүх чиглэлийн замын хөдөлгөөнийг хориглолоо

 

Монгол Улсад гурав дугаар сарын 02-ны өдөр "Аэрофлот"-оор нисч ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид ажилладаг Францын иргэн халдвар авчээ.

Онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоож бна.

Улсын онцгой комисс энэ асуудлаар өглөө шуурхай хуралдаж, хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг яг одооноос даваа гарагийн 07.00 цаг хүртэл хориглолоо. Одоо замд явж байгааг хот руу оруулна.

Онцгой комисс, холбогдох байгууллага шаардлагатай бүх арга хэмжээг авч бна. Иргэд айж сандралгүй, тайван байж, маскаа зүүн, гараа байнга угааж байгаарай.

89437396_207799560298968_2961531142030753792_n.jpg
89437396_207799560298968_2961531142030753792_n.jpg

Санал болгох

Сэлэнгэ аймгийн Мандал суманд  коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал , нөхрийгөө  Энэтхэг улсад эмчлүүлээд буцахдаа  Турк улсаар дамжин  ирсэн манай улсын нэг эмэгтэйгээс коронавирусийн шинж тэмдэгүүд илэрсэн байна.

1 цагийн өмнө
Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.01) Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өргөн барив. 

1 цагийн өмнө
“SmartUb” аппликейшнийг ашиглан иргэдээс цахимаар авах санал асуулгыг 20 хоногоор сунгалаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг “SmartUb” аппликейшнийг ашиглан нийслэлийн есөн дүүргийн 173 хороонд гуравдугаар сарын 2-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар  санал авах хугацааг дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгажээ.

3 цагийн өмнө
БНСУ-д  байнга оршин суух эрхтэй иргэдийг тусгай нислэгээр илгээнэ

Сөүлээс  251, Токиогоос  255 иргэнийг  бүртгэж бүртгэл нь  баталгаажсан байна. Монгол Улсаас Сөүл, Токио руу явах гэж буй иргэдэд шинэ мэдээлэл өгөх шаардлагатай боллоо.  БНСУ-ын засгийн газар дэлхийн бүх улсаас ирж буй гадаад, дотоодын  иргэдийг 14 хоног тусгаарлах горимд шилжлээ. Үүнтэй холбоотойгоор зөвхөн зайлшгүй шаардлагатай ажлаар БНСУ-д зорчих, байнга оршин суух эрхтэй буюу гурван сараас дээш хугацааны визтэй иргэдийг энэ нислэгүүдээр хүлээн авах боломжтойг Солонгосын талаас мэдэгдсэн. 

4 цагийн өмнө