Коронавирусийн халдвар тээгч Ариг, КFC, Веранда ресторанаар үйлчлүүлжээ

9
2020 оны 3 сарын 102020-03-10
Коронавирусийн халдвар тээгч Ариг, КFC, Веранда ресторанаар үйлчлүүлжээ

 

Бадрах энержи компанийн ажилтан франц эр нутаг буцаад ирэхдээ коронавирусын халдвар тээгээд Монголд газардсан.

03 дугаар сарын 02-нд нисч ирэхэд нь авсан шинжилгээгээр илрээгүй ч 14 хоног ажиглалтад байлгаж буудалласан Баянгол зочид буудалдаа өөрийгөө сайн дураар тусгаарлахыг үүрэг болгож.

Гэсэн ч тэрээр Ариг, КФС, Веранда гэх мэт рестораноор үйлчлүүлээд зогсохгүй, Дорноговь руу явж өөрийн ажилладаг компанийн ажилчидтайгаа хурал хийсэн байгааг ЗГХЭГ-ийн ажилтнууд ярьж байна.

Тэрээр Бадрах энержи рүү явахдаа галт тэргээр явсан байна. Тэдгээр хүмүүсийг албаныхан тогтоохоор ажиллаж байна. Нэгдүгээр хавьтагч Аэрофлотын нислэгээр 120 хүн хамт ирсэн бөгөөд тэднийг тогтоосон байна.

57 настай франц эр Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй. Францад 10 гаруй хоночихоод ирсэн. 02-нд ирээд зүгээр байсан ч 07-ны оройноос халуурч өчигдөр шинжилгээний хариу нь гарчээ.

Санал болгох

МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчиж сурталчилгаа явуулжээ

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд 3 хонож байна. Сонгуулийн сурталчилгааны явцад хууль зөрчсөн тохиолдлууд гарч эхэллээ.

1 өдрийн өмнө
Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр өдрийн 11.00 цагт эхэлсэн.

2 өдрийн өмнө
МҮХАҮТ тэргүүтэй 17 ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв

МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй 100 орчим төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод саналаа ирүүлсэн байна

2 өдрийн өмнө
С.Жавхлан 127 сая төгрөгийн үнэ бүхий малтай

Тэрбээр өөрийн орлогоо 30 сая 664 мянган төгрөг гэр бүлийн орлогоо 44 сая 748 мянган төгрөг гэж мэдүүлжээ.

2 өдрийн өмнө