Хулгайн замаар явж, явганаар пост нэвтрэхээр завдсан 22 иргэнийг саатуулжээ

14
2020 оны 3 сарын 112020-03-11
Хулгайн замаар явж, явганаар пост нэвтрэхээр завдсан 22 иргэнийг саатуулжээ


Улсын онцгой комиссын шийдвэр, улс даяар тогтоосон хорио цээрийн дэглэмийг зөрчин Дархан-Уул аймгаас хулгайн замаар зөвшөөрөлгүй авто машин хөлслөн ирж  постны ойролцоо буун явганаар пост нэвтрэхийг оролдсон хариуцлагагүй 22 иргэнийг Шарын голын пост дээр саатуулжээ. Сумын ШУУРХАЙ ШТАБ нэгдсэн журмаар авчирч сумын Эрүүл мэндийн төвд анхан шатны үзлэг хийн, асуумж авч иргэн бүр хариуцлагатай байх талаар анхааруулга, зөвлөгөө өгчээ.

FB_IMG_1583892771055.jpg

Ийм зөрчил гаргаж, сумын шуурхай штабт хүндрэл учруулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэнийг 150,000 төгрөгөөр торгох хуулийн заалттай.

Санал болгох

Баян-Өлгийгөөс автобусанд суун зугтсан бүсгүйг тусгаарлалаа

Тухайн иргэн нь өчигдөр орой Баян-Өлгий аймгаас 30 гаруй зорчигчтой автобусанд сууж нийслэл рүү хөдөлжээ. Одоогоор тус иргэний биеийн байдлыг үзэж тусгаарлаад байна.

5 өдрийн өмнө
Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй

Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудад хур тунадас ихээр орсон тул зорчих хэсгийн цасыг цэвэрлэх ажлыг нутаг дэвсгэр хариуцсан АЗЗА-тай хамтарч зохион байгуулж байна.

7 өдрийн өмнө
Увс аймагт 53 оюутныг тусгаарлажээ

Тусгаарлагдсан оюутнуудын хувьд Завханаас 9, Ховдоос 15, Улаанбаатар хотоос 9, Төв 4, Хөвсгөлөөс 5, Баян-Өлгийгөөс 3, Увсаас 2, Архангайгаас 1 оюутан байгаа аж.

8 өдрийн өмнө
Улаанбаатар-Дархан-Уулын рэйлбусыг түр зогсоожээ

Орон нутгийн галт тэрэгний цагийн хуваарийг шинэчилсэн талаараа Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс мэдээллээ.

8 өдрийн өмнө