Өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс үнэгүй, тэжээл хямдруулж олгоно

2020 оны 3 сарын 112020-03-11
Өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс үнэгүй, тэжээл хямдруулж олгоно

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Завхан, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймаг болон Улаанбаатар хотод нийт 3,8 мянган тонн өвсийг Улсын нөөцөөс үнэгүй олгохоор болов.

Мөн 3000 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан худалдахаар шийдвэрлэлээ.

Нэр бүхий аймаг, нийслэл, сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдал, Үндэсний аврах бригад, нөөцийн салбар, цагдаагийн байгууллагад “УАЗ-22069” маркийн фургон болон “УАЗ-315195” маркийн хантер автомашин, гэр, завь, хөдөлмөр хамгааллын хувцас, жавелин, спирт агуулсан уусмал, тамедин, химодин, амны хаалт зэргийг олгоно. 

2019 оны сүүлийн хагаст болсон гамшгийн голомтод ажилласан алба хаагчдын томилолт, урамшуулал болон бусад зардалд шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсвөөсөө гаргахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд зөвшөөрөв.

Санал болгох

Баян-Өлгийгөөс автобусанд суун зугтсан бүсгүйг тусгаарлалаа

Тухайн иргэн нь өчигдөр орой Баян-Өлгий аймгаас 30 гаруй зорчигчтой автобусанд сууж нийслэл рүү хөдөлжээ. Одоогоор тус иргэний биеийн байдлыг үзэж тусгаарлаад байна.

3 өдрийн өмнө
Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй

Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудад хур тунадас ихээр орсон тул зорчих хэсгийн цасыг цэвэрлэх ажлыг нутаг дэвсгэр хариуцсан АЗЗА-тай хамтарч зохион байгуулж байна.

5 өдрийн өмнө
Увс аймагт 53 оюутныг тусгаарлажээ

Тусгаарлагдсан оюутнуудын хувьд Завханаас 9, Ховдоос 15, Улаанбаатар хотоос 9, Төв 4, Хөвсгөлөөс 5, Баян-Өлгийгөөс 3, Увсаас 2, Архангайгаас 1 оюутан байгаа аж.

6 өдрийн өмнө
Улаанбаатар-Дархан-Уулын рэйлбусыг түр зогсоожээ

Орон нутгийн галт тэрэгний цагийн хуваарийг шинэчилсэн талаараа Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс мэдээллээ.

6 өдрийн өмнө