Коронавирусийн эсрэг вакцин турших трансген хулгана гаргаж авчээ

2020 оны 3 сарын 112020-03-11
Коронавирусийн эсрэг вакцин турших трансген хулгана гаргаж авчээ

 

Вирусийн эсрэг вакцин гарган авах эхний чухал алхам нь вирусийг тодорхойлж, хэрхэн өөрчлөгдөж, хувирч болохыг хянах явдал юм. Шинэ коронавирусийн дэгдэлт гарснаас хойш вирусийн геномын дарааллыг тогтоосон нь вакцин, эмчилгээг хэрхэн яаж хийхийг тодорхойлох чухал алхам болсон.

АНУ-д төвтэй Jackson (JAX) лаборатори нь өөрийн туршлага, хулганы аж ахуйн нөөц бололцоог ашиглан клонинг хийж, COVID-19-ийн вакцин, эмийн судалгаа явуулахад тохиромжтой трансген хулгана аль болох хурдан гарган авахын тулд ажилласан байна. Энэ нь дэлхий даяар уг халдварт өвчний судалгааг явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад COVID-19 (SARS-CoV-2)-ийн дэгдэлтийг зогсооход шаардагдах найдвартай материаллаг үүсвэр болох ач холбогдолтой.

Туршилтаар гаргасан хулгана нь вакцин, эмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Судалгаанаас харахад коронавирус нь хүний ангиотензин хувиргах фермент-2 (ACE2) -оор хүний биед нэвтрэн ордог байна. Хүний ACE2 уургийг хулганы ACE2 уурагтай харьцуулахад бүтцийн хувьд ялгаатай учир коронавирус нь хулганы эдэд тропизмын шинж чанар бага тул хулганад халдварлуулах нь үр дүнгүй байдаг. Иймээс шинэ коронавирусийн халдварыг судлахад ердийн лабораторийн хулганыг ашиглах нь оновчтой биш юм. Харин уг лаборатори COVID-19 өвчний судалгааны in vivo туршилтын платформын шаардлагыг хангасан трансген хулгана гарган авсан байна.

Ийнхүү АНУ-ын гурван муж, БНХАУ-д салбартай 90 гаруй жилийн түүхт The Jackson Laboratory (JAX) COVID-19 халдварын судалгаа хийх ген шилжүүлэн суулгасан загвар хулгана гаргаж авснаа мэдээллээ.

Эх сурвалж: https://www.jax.org/coronavirus?

Санал болгох

Цахим орчны “Цар тахал”

Дэлхий олон улс оронд тархсан “Covid-19” цар тахлын тархалттай мөр зэрэгцэн цахим орчинд цахим халдлага, залилан, хортой кодын тархалт нэмэгдэж байгаа бөгөөд мэргэжилтнүүд үүнийг хөл хорионы дэглэмийн үед мэдээллийн технологийн хэрэглээ огцом өссөнтэй холбон тайлбарлаж байна.

1 сарын өмнө
Хүний аминд хүрэх компьютерийн вирус

Шинжээчидийг үзэж байгаагаар хамгийн муугаар бодоход энэхүү хорт код нь азотын хүчлийн хорт хийг алдагдуулах эсвэл томоохон хэмжээний дэлбэрэлт үүсгэж үйлдвэр болон ажилчидын амь нас хоёулаа аюулд орох магадлалтай байсан гэж үзжээ.

1 сарын өмнө
Телеграм: Хөгжүүлэгчдэд 400'000 еврогийн шан амлалаа

Цар тахлын өвчний карентины энэ үеэр компаниуд гэрээс ажиллах, онлайн хурал гэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Гэвч Zoom програм нь хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллээ алдсан гэх мэдээ гарснаас хойш мессеж ашигладаг facebook зэрэг компаниуд өөр өөрсдийн нууцлал өндөртэй гэх групп дуудлагын үйлчилгээнүүдийг танилцуулж байгаа билээ.

1 сарын өмнө
Цар тахлын эсрэг ажиллаж байгаа хүмүүсийн Samsung, Google утсыг үнэгүй засахаар болжээ

Хэрвээ та засвар авч болох ажилчны нөхцөлийг хангасан бол, uBreakFix руу зочилох юмуу е-майл явуулахад та үнэгүй засварын үйлчилгээ авах боломжтой юм. Мөн Samsung компани нь эрүүл мэндийн ажилчид болон өвчний эсрэг шууд туслалцаа үзүүлж буй ажилчидад Samsung.com сайтаар дамжуулан утас худалдан авсан тохиолдолд 30 хувийн хөнгөлөлт санал болгож байгаа юм байна.

1 сарын өмнө