Сайд асан Б.Батзоригтой ял наймаалцах шаардлагагүй гэж шүүх үзлээ

2020 оны 3 сарын 102020-03-10
Сайд асан Б.Батзоригтой ял наймаалцах шаардлагагүй гэж шүүх үзлээ

 

Нийслэлийн прокурорын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэрэгт яллах дүгнэлт бичиж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Түүнийг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан тойрсон хэрэгтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т буруутай гэж үзсэн юм.

Ингэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ. Энэ нь хар ярианы хэллэгээр “ял наймаалцах” тухай ойлголт юм. Өнөөдрийн хэлэлцүүлгээс гурван шийдэл гарчээ.

Нэгт, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой бөгөөд ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хоёрт, шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 17-ны 10.00 цагт товлон зарласан байна.

Гуравт, батлан даалтад байсан Б.Батзоригийг зарим хүнтэй уулзах, хилээр гарах, тодорхой бүс нутгаас гарахыг хориглох буюу хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Ял наймаалцах буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ:

-шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх;

-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх;

-прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх;

-хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх;

-гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх;

-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг заавал хянадаг. Эдгээрийн аль нэг нөхцөлийг хангаагүй бол ердийн журмаар хэргийг шийдвэрлэдэг байна.

 

Санал болгох

Б.Батзоригт холбогдох хэргийг шүүх хурлыг хойшлууллаа

УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа Б.Батзоригт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал товлогдсон.

5 өдрийн өмнө
Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурлыг хойшлууллаа

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14.00 цагт эхэлсэн.

9 өдрийн өмнө
ЖДҮ гишүүдийн хэргийг АТГ шалгаж дуусаад прокурорт шилжүүллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Засгийн газрын тусгай сан болох ЖДҮХС-аас холбогдох хууль журмыг зөрчиж зээл авсан хэмээн УИХ-ын 20-иод гишүүний нэр хэвлэлд гарсан. Тэдгээрээс тайлбар авсан бөгөөд дөрвийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах шаардлагатай хэмээн М.Энх-Амгалан Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа мэдээлж байсан. Тэрээр яллагдагчаар татах тогтоолоо УИХ-д танилцуулж, дээрх хүмүүст АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлсэн. Гэсэн хэдий ч УИХ Г.Ундармаа (Баянгол), Л.Энхболд (Өмнөговь), Д.Дамба-Очир (Орхон), Г.Солтан (Баян-Өлгий) нарыг хамгаалж үлдсэн.

10 өдрийн өмнө
Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг шүүх хурал болно

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрт прокурор эсэргүүцэл бичсэн тул Дээд шүүх хянан хэлэлцэхээр болжээ.

23 өдрийн өмнө