Алдарт жүжигчин Том Хэнкс, эхнэртэйгээ коронавирус тусчээ

2020 оны 3 сарын 132020-03-13
Алдарт жүжигчин Том Хэнкс, эхнэртэйгээ коронавирус тусчээ

 

Холливудын нэрт жүжигчин Том Хэнкс, түүний эхнэр Рита Вилсон нар коронавирусээр халдварласан байна. Энэ тухай 63 настай Хэнкс өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны пүрэв гарагт өөрийн инстаграмм хуудсандаа бичжээ.

Тэрээр эхнэрийн хамт Австралид байгаа бөгөөд алдарт найруулагч Баз Лурманын Элвис Преслигийн тухай кинонд дүр бүтээхээр ажиллаж байгаа тухай AFP мэдээлэв. Хосууд халуурах, бие тавгүйрч дотор муухайрах шинж илэрсэн даруйдаа шинжилгээнд хамрагдсан бөгөөд хариу нь эерэг гарчээ.

Австралийн Квинсландын эрх баригчид Хэнкс ба түүний эхнэр Рита Вилсон нарыг Голд Коуст Их сургуулийн эмнэлэгт тусгаарласан байна. Хэнкс "Бид нийтийн аюулгүй байдлыг хангахад удаан хугацаагаар тусгаарлагдах болно" гэжээ.

Хэнкс Австралид очоод хэд хэдэн телевизийн шоунд оролцсон тул тэдгээр газруудад хөл хорио тогтоож, ариутгал хийж байгаа юм.

 

 

 

Санал болгох

Москвад бүх оршин суугчид өнөөдрөөс эхлэн гэр гэртээ тусгаарлагдана

ОХУ-ын нийслэл Москва хотын бүх оршин суугчид Даваа гарагаас эхлэн гэр гэртээ өөрсдийгөө тусгаарлах болсныг хотын захирагч Сергей Собянин өчигдөр мэдэгджээ.

12 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр

Дэлхий дахинд эмчийн жилийн дундаж цалин 152 мянга, сувилагч 67 мянга, эмнэлгийн ажилтны цалин 187 мянган ам.доллар байдаг байна.

12 цагийн өмнө
В.Путины хэвлэлийн төлөөлөгчөөс “Ковид-19” илэрлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос “Ковид-19”-ийн  халдвар илэрчээ. Түүнд өчигдрөөс эхлэн өндөр халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрсэн тул шинжилгээнд хамруулсан байна.

2 өдрийн өмнө
COVID-19: Халдвар аваагүй 21 орон, 16 арал үлджээ

Өнөөдрийн байдлаар дэлхийд 595 мянган хүн өвчилж, 27 мянган хүн амь насаа алдаад байгаа юм.

2 өдрийн өмнө